БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

УВС АЙМГИЙН 2020 ОНЫ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН УЛСЫН ТООЛЛОГО 12-р сарын 17-ноос 12-р сарын 27-ны ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2020-12-15

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.1 дүгээр зүйлийн “г”  дэх заалт, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн “в” дахь заалт,  Засгийн газрын 2020 оны  208 дугаар тогтоол, 209 дугаар тогтоолуудыг үндэслэн аймгийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 14-ний А/949 дугаар захирамжаар  аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссыг шинэчлэн баталлаа.  Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссын дарга, аймгийн орлогч дарга Ж.Александр тооллогын комиссын анхны хуралдааныг нээж явууллаа. Хуралдаанаар:

Аймгийн хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллогын  товыг 2020.12.17-2020.12.27  өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссын бүрэлдэхүүнд шинээр нэмэгдэж  ЭМГ-н Л.Мянганбаяр дарга орсон бөгөөд аймаг, сум, багийн түвшинд тооллого зохион байгуулах бүх  тоологч нарыг 2020.12.16 -ны өдөр сумын ЭМТ-д шинжилгээнд хамруулан тооллогод гаргахаар боллоо. Мөн сумын тооллогын комисст ЭМТ-ийн ажилтнууд халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжөөр хангаж хамтран ажиллах юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 107
59 / 55%
15 / 14%
7 / 7%
9 / 8%
14 / 13%
3 / 3%