БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 16 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-10-26

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 16 дугаар хуралдаан 10 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын хэрэгжилтийн тухай"
-"Дүүргийн Эдийн Засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 3 дугаар улирлын хэрэгжилтийн тухай" дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир
-"Дүүргийн 1-20 дугаар хорооны Хамтарсан багийн үйл ажиллагааны тухай" дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа
-"Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны үйл ажиллагааны тухай" дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга З.Болд
-"Төрийн цол, одон, медалиар шагнуулах иргэдийг дэмжиж уламжлах тухай" асуудлуудыг Засаг дарга Х.Болормаа
-"Анхдугаар хуралдаан зарлан хуралдуулах тухай"
-"Бусад" асуудлуудыг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
ИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны ИТХ-ын тэргүүлэгчдийн сүүлийн хуралдаанаар дүүргийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны Баасан гарагт хуралдуулахаар хэлэлцэн товлолоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 113
60 / 53%
15 / 13%
7 / 6%
10 / 9%
17 / 15%
4 / 4%