БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"

2019-09-10

Сумын ИТХ-аас 2019 оны 09 сарын 09-ны өдрийн 11:00 цагт сумын Цэцэрлэгт хүрээлэнгийн хэлмэгдэгсдийн талбайд "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийг зохион байгууллаа. ИТХ-ын дарга Х.Өнөрцэцэг үг хэлж нээлээ. ЕБС-ийн ахлах бүлгийн сурагчид хүндэтгэлийн жагсаал, найрал дуу, морин хуур тоглож хүндэтгэл үзүүллээ. Мөн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд, ач зээ нар нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, ИТХ-ын ажлын албанаас гарын бэлэг өглөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн хэлмэгдэгсдийн ар гэрийхэнийг сумын ЭМТөв эмчийн үзлэгт хамруулав. Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөлөл Г.Жаргал үг хэлж, санал сэтгэгдлийг сонслоо. Уг үйл ажиллагаанд ИТХ-ын ажлын албатай ЕБСургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг ивээн тэтгэсэн Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч "Арга барил” ХХК-ийн захирал Б.Чөдөр-Эрдэнэд ИТХ-ын ажлын алба, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүд, ач зээ нарын өмнөөс баярласанаа илэрхийлж цаашдынх нь ажил амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 94
54 / 57%
15 / 16%
6 / 6%
6 / 6%
10 / 11%
3 / 3%