БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Олборлох болон баяжуулах үйлдвэрийн ил тод байдлын нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2019-12-31

2018 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал Нээлттэй нийгэм хүрээлэнгээс заралсан тэтгэлэгт хөтөлбөрт “ИРГЭДИЙН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОО БА НӨЛӨӨЛӨЛ” төслөөр оролцож, “Сумын 2019 оны ГЗБ-ын төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг батлахтай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэдэд газрын хүсэлтүүдийг танилцуулах, санал бодлыг тусгах, оролцох боломжоор хангах зорилгоор “НИЙТИЙН СОНСГОЛ”-ыг зохион байгуулсан бол 2019 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын зүгээс байгаль хамгааллын үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилт тавин “Нутгийн удирдлагын байгууллагыг чадвахжуулах нь” төслийн нэгжийн тэтгэлэгт хөтөлбөрт “БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД  ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙХ НЬ” төслөөр оролцон тэнцэж хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Төслийн хүрээнд сумын нутаг дэвсгэр дээр газар эзэмших болон ашиглах эрх бүхий этгээдүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор олборлох болон баяжуулах үйлдвэрийн ил тод байдлын нээлттэй хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үр дүнд Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж 11 аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож 2 багийн иргэдтэй гурвалсан гэрээг байгуулуулаад байна. Хэлэлцүүлэгт нийт 153 иргэн оролцлоо. Төслийн хүрээнд хэрэгжүүлж эхлүүлсэн ажлуудыг цаашид үргэлжлүүлэн тасралтгүйгээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%