БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-12-30


Өнөөдөр Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, төр захиргаа, соёл урлаг, нийгэм үйлчилгээний нэр бүхий хүмүүст Монгол Улсын Төрийн дээд одон медалийг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагаанд Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Засаг даргын зөвлөх Б.Гантогтох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б. Өлзийбаяр, Засаг дарга Р.Мөнхтогтох нар оролцсон юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%