БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ХУРАЛДААН ХУРАЛДАЖ, 2020 ОНЫ ТӨСВӨӨ БАТАЛЛАА

2019-12-16

      Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 2 дугаар /Ээлжит/ хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн Хурлын их танхимд хуралдлаа.

Тус хуралдаанаар:

1. Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн тухай
2. Дүүргийн 2020 оны төсөв батлах тухай
3. Дүүргийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, дүүргийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
4. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийг эргэлтэд оруулах тухай ИТХ-ын дарга Э.Ганбат
5. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны тухай асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар танилцуулж ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
Мөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээр 2020 онд Э.Ганбат, М.Энхмаа, П.Мөнхбаяр, С.Очирбат, Б.Эрдэнэбулган, Ж.Энхзаяа, Д.Эрхэмбаяр нар ажиллахаар боллоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 113
60 / 53%
15 / 13%
7 / 6%
10 / 9%
17 / 15%
4 / 4%