БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ДАРХАН СУМЫН ИТХ, ТҮҮНИЙ ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС 2019 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫГ “ХАНГАЛТТАЙ САЙН” ГЭЖ ДҮГНЭВ

2019-12-05

     Дархан сумын ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанд  сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс 2019 онд хэрэгжүүлсэн ажлыг Хурлын дарга Ж.Балжинням танилцуулсан бөгөөд  хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар  хэрэгжилтийг 93.82 хувийн биелэлттэй буюу “Хангалттай сайн” гэж дүгнэлээ.

     Дархан сумын ИТХ нь 2019 онд Сум, багийн өөрөө удирдах ёсны байгууллагын  тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх,  төр иргэний харилцааг дээдэлж, иргэдийн хэрэгцээ шаардлага, оролцоонд тулгуурлан дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, сум, багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор   8 зорилт, 97  үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажиллалаа. 

     Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10, 11 дүгээр хуралдаанаар Дархан сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, Дархан сумын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай, Дархан сумын 2019 оны төсвийг баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Дархан сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоох тухай, Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг шинэчлэх төсөлд хийгдсэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцүүлэх тухай, Дархан сумын 2019 оны төсвийн өр төлбөрийг барагдуулах тухай, Дархан сумын зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай, Дархан сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах  тухай тус тус хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

     Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019  онд 12 удаа хуралдаж, давхардсан тоогоор 45 асуудлыг авч хэлэлцэж, нийт 39 тогтоол гаргаж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
     Хурлын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийн хамтарсан зөвлөгөөнийг 3 удаа зохион байгуулж, цаг үеийн мэдээ мэдээллээр хангаж, санал, зөвлөмжийг нь хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгаж ажиллалаа.
Хурлын ажлын албаны ажилтнууд ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандах, иргэдийг хүлээн авах, тавьсан асуудлыг шийдвэрлэх, хариуг эргэж мэдэгдэх зэргээр Хурлын байгууллагын цаг үеийн болон өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

     2019 онд Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Иргэний танхимтай хамтран 6 удаа, бие даан 1 удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт иргэд, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд ажиллагсад болон  иргэний нийгмийн төлөөллүүд болох 400 гаруй иргэн оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна. 

     Дархан сумын ГХУСАЗСЗ нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог сайжруулах, тэдний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, “Хамтарсан баг”-ийн үйлчилгээг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан бөгөөд 2019 онд үндсэн 2 зорилтын дагуу 26 ажил төлөвлөн зохион байгуулж, 96 хувийн гүйцэтгэлтэй ажиллалаа.

     Дархан сумын ИТХ, Тэргүүлэгчдээс   2017-2020 онд баримтлах  ИТХ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг бүрэн хэрэгжүүлж, аливаа бодлого шийдвэр гаргахдаа  төлөөллийн болон шууд ардчиллын зарчимд тулгуурлан, иргэдээсээ асууж,  иргэдээ сонсож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,  тайлагнах чиглэлийг  баримталж ирсэн, 2020 онд энэ чиглэлээ баримтлан ажиллах   зорилтыг  дэвшүүлж байна.  
     Энэхүү чиглэлийг бүх шатны Хурлын байгууллагууд баримтлан ажиллаж, Засаг дарга, түүний тамгын газар, төрийн байгууллагууд иргэддээ мэдрэгдэхүйц тодорхой  ажил гүйцэтгэж, албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллахыг уриалж байна.   /Мэдээллийг хавсаргав./

Дархан сумын ИТХ-ын ажлын алба

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%