БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2019-12-04

     2019 оны 11 дүгээр сарын 30-ны орой Дархан сумын 5 дугаар багийн 20/7 дугаар байрны 4 дүгээр орцны шат нурж, оршин суугч бэртсэн байна. Үүнтэй холбогдуулан  аймгийн Онцгой комисс хуралдсан /2019.12.03/ юм.
     Хурлаар Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ. Тухайн өдөр буюу 2019.11.30-нд дуудлагын дагуу ОБГ, Цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажилласан бөгөөд оройн 19.05 минутад Дархан сумын Онцгой комисс хуралдаж байрны шат нурсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, түр шатыг байрлуулах, нурсан нурангийн хог хаягдлыг зайлуулах шат орох тавцанг сэргээн босгох зэрэг асуудлыг шийдэж холбогдох арга хэмжээг 21.40 минутад авсан талаар Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал мэдээллээ. Мөн оршин суугчдад анхааруулга, сэрэмжлүүлэх хуудсыг өгөхийн зэрэгцээ орцны гадна байршуулсан ажээ.
     Эрүүл мэндийн газраас шат нурах үед гэмтсэн оршин суугчийн биеийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Өнөөдрийн байдлаар бэртсэн иргэний хүзүү, толгойн зургийг авч дахин шинжилгээнд хамруулсан байна.
     Аймгийн Онцгой комиссоос дараах үүрэг чиглэлийг комиссын гишүүдэд өглөө. Үүнд:
     Нэн шаардлагатай, эрсдэлтэй нийтийн зориулалттай орон сууцын барилгын давхар, орц, зоорийн давхарт үзлэг шалгалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх, Гэмтсэн иргэнийг нарийвчилсан үзлэг оношлогоонд хамруулах, СӨХ-ууд өөрсдийн эзэмшлийн газруудын халтиргаа гулгааг арилгах, мэргэжлийн байгууллагуудаар зураг төсвийг гаргуулан шинээр шат барих ажлыг зохион байгуулахаар боллоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%