БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-11-06

Дорноговь аймаг, Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Төлөөлөгчийн болон иргэдээ сонсъё” өдөрлөг 2019 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус арга хэмжээгээр аймаг, сумын төлөөлөгчид Сайншанд сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, Төлөөлөгчдийн хийсэн үйл ажиллагааныхаа талаар иргэдэд мэдээлэл хүргэж, иргэдийн санал, хүсэлтийг авч ажиллалаа.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Аймгийн Прокурорын газар, Аймгийн Цагдаагийн газар, Аймгийн Эрүүл мэндийн газар, Аймгийн ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн, зэрэг албаны хүмүүс иргэдэд чиг үүргийн дагуу мэдээлэл хүргэлээ.
Өдөрлөгийн үеэр “Боломжийг бүү алд” сэдвээр илтгэгч А.Нарантунгалаг илтгэл, мөн МУСТА Н.Төрбадрахын зохиол “Нэг ангийнхан” сургамжит драмын жүжгийг иргэдэд үзүүлсэн ба Аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагууд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Чандмань-Илч ОНӨААТҮГ зэрэг төрийн байгууллагуудаас иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүллээ.



















Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%