БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“АЗ ЖАРГАЛТАЙ ӨРХ” ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ БОЛОВ.

2019-10-25

Дархан сумын 5 дугаар багийн ИНХ, Засаг дарга түүний ажлын албанаас “Аз жаргалтай өрх” хөдөлмөрийн өдөрлөгийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан политехник коллеж дээр зохион байгуулав.
Өдөрлөгт  Сумын дундын шүүх, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинэ амьдралын эхлэл ТББ зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаар мэдээлэл хийж, хууль сурталчлах, хууль зүйн зөвлөгөө өгөх, иргэдийг ажлын байранд зуучлах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж ажиллав.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням оролцож, хэлсэн үгэндээ: 
Дархан сумын 5 дугаар багийн хувьд Цагдаагийн газарт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо нь өндөр байдаг. Энэ нь багийн нутаг дэвсгэр дээгүүр иргэдийн зорчих урсгал их байдаг, мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоо олон байрладаг нь нөлөөлдөг. 
2019 оны эхний 9 сарын байдлаар 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 63 болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10%-аар  буурсан дүнтэй байна.

Үйлдэгдсэн гэмт хэргийн 58,7%-г өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Эндээс иргэд, аж ахуй нэгж байгууллагууд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарч байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Үүний шалтгаан нь гудамж, зам талбай, гэр орон, сууцанд архидан согтуурах явдал их байгаатай холбоотой. Иймд гэр бүлийн хүчирхийллийн гол золиос нь хүүхэд, гэр бүлийн гишүүд байдгийг санаж, иргэдийг ухамсараараа архины хэрэглээгээ хязгаарлах, архинаас татгалзахыг уриалж байна.
Дархан сумын 5 дугаар багаас өнгөрсөн онд “Амгалан өрх”, энэ онд “Аз жаргалтай өрх” хөдөлмөрийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр  иргэдэд хууль сурталчлах, хууль зүйн зөвлөгөө өгөх, ажлын байранд зуучлах зэрэг төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Дархан сумын 5 дугаар багийн ИНХ, Засаг дарга, түүний ажлын албанаас  багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлллийн хохирогчдод  үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах, салбар дундын байгууллагуудтай  хамтран ажиллах, хүүхдээ сонсох талаар санаачлагатай ажиллаж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Энэ  онд 5 дугаар багаас Дархан сумын хэмжээнд анх удаа Хүүхдээ сонсох өдөрлөгийг зохион байгуулсан. Хүүхдээ сонсох өдрийн зорилго нь хүүхдийн оролцох эрхийг  бэхжүүлэх, тэдний санал санаачлагыг дэмжихэд чиглэгдэж байна. Энэ  санаачлагыг дэмжин, Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн хуралдааны 34 дүгээр тогтоолоор Дархан сумын хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг Хүүхдээ сонсох өдөр болгон баталлаа.  Энэ жилийн хүүхдээ сонсох өдөр нь сум, орон нутгийн төсвийг хэлэлцэхийн өмнө таарч буй учраас 2020 онд сум, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын талаар хүүхдүүдийн саналыг сонсох юм. Сумын Хурал, Засаг даргаас хүүхдүүдийн тавьсан санал, санаачлагыг дэмжин, сум, орон нутгийн төсөв, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудад тусгах болно.

Дархан сумын багийн Засаг дарга нар аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хамт хүүхдээ сонсох өдрийг амжилттай зохион байгуулж, хүүхдүүдийн санал санаачлагыг нэг бүрчлэн тэмдэглэн авч, сумын ЗДТГ-т ирүүлэх ёстой. Хүүхдээ сонсох өдрийг ямар хэлбэрээр, ямар сэдвээр зохион байгуулах талаар багийн Засаг дарга нар бодож, төлөвлөж, энэ ажлыг тогтмолжуулна гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийлж, өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%