БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ХАНГАЙН БҮСИЙН УУЛЗАЛТ 2019

2019-10-08

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх нь Хангайн бүсийн аймгуудын туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг 2019 оны 9 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Сэлэнгэ” амралтын газарт зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр Баянхонгор аймаг “Чиг үүрэг тодорхойлолт эрх зүйн судалгаа “, Булган аймаг “Иргэний танхимын үйл ажиллагаа”, Орхон аймаг “Хяналт шалгалт, Өвөрхангай аймаг “ Төлөөлөгчдийг тойрогт ажиллахад дэмжлэг үзүүлэх”, Хөвсгөл аймаг “ Галт санаачилга ”, Манай  аймгийн ГХУСАЗСЗ-ийн  хийж буй ажил  сэдвээр илтгэл тавилаа. Уг илтгэлүүдтэй холбогдуулан 10 гаруй хүн  үг хэлж хэлж санал солилцов.

Уг арга хэмжээнд нутгийн удирдлагыг бэхжүүлэх, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах  талаар санал солилцов.        

Мөн энэ үеэр 6 аймгийн ИТХТ-ийн ажлын албаны  ажилтнууд, ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартсын 4 төрлөөр өрсөлдөж ур чадвараа сорилоо. Манай аймгийн баг тамирчид гар бөмбөгийн тэмцээнд 3-р байр эзлэн хүрэл медаль хүртлээ. Ирэх жил уг арга хэмжээг Хөвсгөл аймаг зохион  байгуулахаар боллоо.



Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%