БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

СТАТИСТИКИЙН МЭДЛЭГ УР ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-09-20

Үндэсний статистикийн хорооноос статистикийн мэдээллийн чанар шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн сангийн уялдааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд аймаг сумдын удирдлагууд, статистик хариуцсан албан хаагчдад зориулсан статистикийн мэдлэг ур чадвар эзэмшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сургалтад сумдын удирдлагууд, статистик хариуцсан албан хаагчид 40 гаруй төлөөлөл хамрагдан статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаа, статистикийн мэдээг ААНБ-аас онлайнаар авах тухай, статистикийн мэдээллийн сан, түүний хэрэглээ ашиглалт, статистикийн үйл ажиллагаанд ААНБ-ын гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг, ур чадвараа дээшлүүлж сертификат гардан авлаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 107
59 / 55%
15 / 14%
7 / 7%
9 / 8%
14 / 13%
3 / 3%