БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

УВС АЙМГИЙН САЙН ТУРШЛАГУУДЫГ ОНЦОЛЛОО

2019-09-17

"Тогтвортой хөгжил-түншлэлийн зөвлөлийн нэгдсэн сургалт зөвлөгөөн"-ний үеэр GIZ-ийн ЭТИС хөтөлбөрөөс зарим аймгуудын сайн туршлагуудыг танилцуулснаас Увс аймгийн 2 туршлагыг онцоллоо.

1. 2019 онд Улаанбаатар хотноо "Эрдэм шинжилгээний хурал" , "Увс аймагт хөрөнгө оруулагчдын чуулган"-ыг амжилттай зохион байгуулж аймагтаа 74.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадсан

2. Увс аймгийн хэтийн зорилт "2019-2028" урт хугацааны бодлогын баримт бичиг баталж хэтийн зорилтын хэрэгжилтийн тайлан мэдээллийг 2 жил тутам гаргаж, ТХТЗөвлөлд танилцуулж байхыг аймаг, сумын Засаг дарга нарт даалгасан нь аймгийн үндсэн инститүцүүдийн хоорондын харилцааг бататгаж өгсөн.

Дээрх сайн туршлагуудыг хэрэгжүүлснээрээ Увс аймаг нь төр, иргэний нийгмийн байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, томоохон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн түншлэлийн тэгш оролцоог хангаж аймаг, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсан гэдгийг онцлоод аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатаар ахлуулсан ТХТЗөвлөлийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 107
59 / 55%
15 / 14%
7 / 7%
9 / 8%
14 / 13%
3 / 3%