БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ЦАГДААГИЙН ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГТ 2 АВТО МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

2019-07-03

Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд сум орон нутгаас өнгөрсөн хугацаанд "Амгалан-Дархан 1, 2, 3 " хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын парк шинэчлэлийг 4 машинаар нэмэгдүүлсэн бол өнөөдөр /2019.07.03/ тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт "Соната-6" маркийн 2 авто машиныг хүлээлгэн өглөө. Цагдаагийн албаны машин техникүүд 24 цагийн байнгын ажиллагаатай байдаг учир Дархан сумын Орон нутгийн төсвийн хөрөнгөөр олгосон 2 машины 1 жилийн хугацаанд гарах засвар үйлчилгээг Дархан сумын ЗДТГ-аас мөн шийдвэрлэж өгөхөөр боллоо. Машин техникүүдийг ийнхүү нэмэгдүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%