БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ДАРХАН СУМЫН 8 ДУГААР БАГИЙН ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-06-17

     Дархан сумын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад     1,2 хувиар өссөн дүнтэй байна. Харин аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14-31 болж 1,2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
     Иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмагаас гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох тохиолдол их байна. Иймд Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс санаачлан иргэдийнхээ хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагтай хамтран 1-16, Малчин, Өргөө багийн иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
     Өнөөдөр /2019.06.17/ Дархан сумын 8 дугаар багийн 30 гаруй иргэнд тус сургалтыг явууллаа. Сургалтаар тухайн багууд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж 8 дугаар багийн хэсгийн байцаагч С.Цолмондорж, Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудын талаар ерөнхий ойлголт, хуулиудын холбогдох заалтыг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагын талаар хяналтын прокурор Г.Яндаг,  Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, түүнийг хэрэглэх, хэвшүүлэх асуудлаар ГБХЗХГ-ын арга зүйч Б.Бодьмөр, ажилтан Б.Дөлгөөн нар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо нээлттэй солилцлоо.
     Энэхүү сургалт нь энэ сарын 12-оос эхэлсэн бөгөөд 21-ний өдрийг хүртэл бүх багуудад үргэлжлэн хийгдэх юм. Иймд иргэд та бүхнийг хуулийн мэдлэгээ дээшлүүлж хуваарийн дагуу бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна.

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%