БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДАРААХ АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА

2019-06-13

Суманд 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 491,1 сая төгрөгийн ажил хийгдэнэ. Үүнээс дараах ажлууд хийгдэж байна.

 

САЛХИТ БАГИЙН ДОТОР ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ


           2019 оны сумын ОНХС /Орон нутгийн хөгжлийн сан/ -ийн 57,7 сая төгрөгийн хөрөнгөөр Салхит-3 дугаар багийн дотор 230 метр зам засварын ажлыг ашиглалтад өглөө. Уг ажлыг Дархан АЗЗА” ТӨХК гүйцэтгэж ажиллаа. Зам засварын ажил хийгдсэнээр иргэд аюулгүй орчинд зорчих боломж бүрдэх юм.

14 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД

120 МОДОН ОРЫГ НИЙЛҮҮЛНЭ


          Сурагчдын дотуур байрны амьдрах орчинг сайжруулах зорилгоор 14 дүгээр сургуулийн дотуур байрны модон орыг шинэчлэх ажил хийгдэж байна. Тус дотуур байр нь одоогийн байдлаар арав гаруй жил ашигласан 64 ортой. Дотуур байранд 132 хүүхэд амьдардаг бөгөөд эдгээр хүүхдүүдэд орны хүрэлцээ муу байдаг талаар дотуур байрны багш хэлж байлаа. Ийнхүү уг тулгамдсан асуудлыг шийдвэрлэж сумын ОНХС-ийн 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 120 хүүхдийн модон ор нийлүүлэх ажил хийгдэж байна. Уг ажлыг “Үсхий улиас” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 90 хувьтай явагдаж байна.

 

 

 

 

 

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 12 ОРОН СУУЦНЫ

ГАДНА ФАСАД ЗАСВАРЫН АЖИЛ


            Хонгор сумын 1 дүгээр багийн 1-12 дугаар байрны гадна фасад засварын ажил өнөөдөр /2019.06.03/ эхэллээ. Уг ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 107,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Зарбаш” ХХК гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажлын хүрээнд орон сууцны гаднах хагарсан цокл шавардлага, хана цэвэрлэгээний ажлыг 2 хоног хийх аж. Зөвхөн нийтийн эзэмшлийн байруудын өнгө будгийг сэргээхээс гадна 18 ширхэг кодтой хаалга, орон сууцны туузан гэрэлтүүлэгийн ажлууд хийгдэх юм. Эдгээр ажлуудыг 2019 оны 06 дугаар сарын 30-нд хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулжээ.

 

СУМЫН ТӨВИЙН ТОХИЖИЛТ-2 ТӨСЛИЙН ХҮРЭЭНД

ЗАМ, ТАЛБАЙН ЗАСВАРЫН АЖИЛ

 

Уг зам засварын ажил нь сумын ОНХС-ийн 257,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эвт уул ХХК энэ сарын 30-нд хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулан ажиллаж байна. Сумын төвийн тохижилт-1 төслийн хүрээнд 2016 онд 16 дугаар цэцэрлэгийн урдуур зам, мөн орон сууцны хороолол доторхи замаас Эрүүл мэндийн төв хүртэлх авто зам болон явган хүний эко хавтан болгох ажлууд хйигдэж байсан. Харин энэ онд Сумын төвийн тохижилт-2 төслийн хүрээнд төв хаалганаас нийтийн тээврийн зогсоол хүртэлхи авто зам болон “Атарчин” талбайн цементийг асбальтан хучилттай болгон шинэчлэх, одоо байгаа тендерийн зогсоолыг 28 авто машины зогсоол болгон өргөтгөх, нийтийн тээврийн буудлыг засварлах зэрэг нийт 3550 м кв талбайн зам засварыг шинэчлэх ажлууд хийгдэх юм.


 

 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%