БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ЭМЭГТЭЙЧҮҮД “ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН ХАРИУЦЛАГА” СЭДВИЙН ХҮРЭЭНД САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

2019-06-13

Аймгийн НБХ, эмэгтэйчүүдийн холбоотой хамтран аймгийн эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулган хийж байна. Чуулганд оролцож буй эмэгтэйчүүд төрийн байгууллагуудын мэдээллийг сонсож хэлэлцүүлэгт оролцож өөрийн санал бодлоо илэрхийллээ.

Аймгийн ГБХЗХГ, БСУГ хамтран чуулганд оролцсон эмэгтэйчүүдэд мэдээлэл хийж Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эмэгтэйчүүд гэр бүлийн харилцаа хүүхдэд нөлөөлөх нь, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эхийн үүрэг, оролцоо, хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга зам сэдвүүдээр санал бодлоо солилцсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн чуулганы үеэр тулгамдсан сэдвийн хүрээнд ярилцах юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%