2019 оны 06 сарын 01 буюу ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярыг тохиолдуулан сумын удирдлагууд болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд хүндэтгэл үзүүлэн Алдарт эхийн одонг гардуулан өглөө. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тус суманд ажиллаж "1000 ээжийн баяр"-ын арга хэмжээг зохион байгуулав. Тус суманд нийт 15 ээж хоёрдугаар одонгоор энгэрээ мялаав