БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2019-06-02

АНУ-ын ЭСЯ-ны иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга David Holck тэргүүтэй төлөөлөгчид 05 сарын 27-28-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг дарга Д. Батсайхан төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Элчин сайд асан Зимдал Галт тус аймагт 2017 онд айлчлан тус аймгийн Баруунтуруун суманд АНУ-ын Цэргийн академийн санхүүжилтээр цэцэрлэг барих асуудал хэрэгжих шатандаа явж байгаад талархлаа илэрхийллээ.

ЭСЯ-ны төлөөлөгчид 5-р сарын 28нд Баруунтуруун суманд ажиллаж цэцэрлэг барих газартай танилцан судалгаа хийж, АНУ руу илгээснээр зураг төсөв батлагдан гэрээ байгуулснаар ирэх 2020 онд барилгын ажил эхлэх юм байна. David Holck даргын хэлснээр уг цэцэрлэг нь их хүйтэнд болон газар хөдлөлтөд тэсвэртэй, америк стандартын дагуу баригдах Америкаас үзүүлж буй хүмүүнлэгийн ажлын нэг хэлбэр юм" гэлээ.

Увс аймагт ажиллах хугацаандаа тус ЭСЯ-ны төлөөлөгчид Улсын тэргүүний 1р цогцолбор сургууль, аймгийн төв номын сангийн дэргэдэх Америкийн мэдээллийн төвтэй танилцан тус аймагт ажиллаж амьдарч байгаа Америкийн сайн дурын мэргэжилтнүүдтэй уулзав.

Мөн аймгийн Онцгой байдлын газарт зочлон усны аврах ажиллагааны техник хэрэгслүүдтэй танилцан гүний усанд шумбалтын иж бүрэн хэрэгсэл, тоног төхөөрөмж 2-3ш нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%