БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

УЛААНГОМ СУМЫН ХЭМЖЭЭНД 96 ЭЭЖ “АЛДАРТ ЭХ"-ИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА

2019-06-02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5-р сарын 23-ны өдрийн 97-р зарлигаар Улаангом сумын хэмжээнд алдарт эхийн 1-р зэргийн одонгоор 12, 2-р зэргийн одонгоор 84 ээж шагнагдлаа.

"Алдарт эх"-ийн 1, 2-р зэргийн одонгоор шагнуулсан Улаангом сумын 96 эхийн одонг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан болон аймаг, сумын удирдлагууд ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Улаангом сумын хэмжээнд “Алдарт эх"-ийн 1-р зэргийн одонгоор шагнуулсан ээжүүдийн хамгийн залуу нь 32 настай, “Алдарт эх"-ийн 2-р зэргийн одонгоор шагнуулсан ээжүүдийн хамгийн залуу нь 29 настай залуу ээжүүд байна.

Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат

Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%