БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн ГХУСАЗСЗөвлөл Зүүнхангай суманд ажиллалаа

2019-04-15

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гэмт хэргийн гаралт өндөртэй, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт өссөн зарим сумдын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалгах, ард иргэдэд яриа таниулга, сургалт сурталчилгаа хийх ажлын хэсгийг байгуулан сумдад ажиллаж байна.

Ажлын хэсэг 04-н сарын 12-ны өдөр Зүүнхангай суманд ажиллаж тус сумын ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөт ажлын явц, гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, тоон үзүүлэлт, түүний мөрөөр авагдсан арга хэмжээ, зохион байгуулсан ажил, арга хэмжээтэй танилцлаа.

Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Насанбат "2018 онд аймгийн ГХУСАЗСЗ-өөс хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар", аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбаяр "Авилгын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх мөн тус суманд үйлдэгдсэн гэмт хэргийн судалгааны дүн мэдээний талаар", аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Ц.Жамбалдорж "Цахим гэмт хэрэг, цахим луйвар, хулгайлах гэмт хэрэг болон хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар", аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Ө.Эрдэнэханд, аймгийн МХГ-ын мэргэжилтэн Ц.Дэлгэрмаа нар тус тус мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, харилцан санал солилцлоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%