БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

СУМЫН ИТХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2019-03-14

Сумын ИТХурлын Тэргүүлэгчид 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

1.    Хуралдааны тов зарлах тухай

2.    Сумын шагналын журмыг шинэчлэн батлах тухай

3.    Хүндэтгэлийн медалын загвар батлах тухай

4.    Түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн өргөдөлд туссан байршлын танилцуулга

5.    Шагналд уламжлах тухай /Алдарт эх/

                 Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн Ээлжит арван хоёр дугаар хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 29 -ний өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хуралдааны танхим”-д 10 цагт хуралдуулж  Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай, Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил тогтоох тухай, Энгийн хог хаягдлыг тээвэрлэх зардлын үнэлгээ тогтоох тухай, Хуульд нийцээгүй хэм хэмжээ тогтоосон актуудыг хүчингүй болгох тухай, Бэлчээр ашиглалтын хуваарь батлах тухай асуудлуудыг хэлэлцүүлэхэр, Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан хийгдэж буй ажлын явцын мэдээг сонсож санал солилцохоор боллоо.

                 Түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөлийг “Хустайн даваа” нэртэй газарт Технометаль ХХК-ны хүсэлтийг хэлэлцэн малчин, мал бүхий иргэдийн хадлангийн талбайтай дахцаж байгаа тул ИТХурлын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжсэнгүй.

“Алдат эх”-ийн 1 дүгээр зэргийн одон авах 2 эх, 2 дугаар зэргийн одон авах 10 эхийн материалыг хэлэлцэн Аймгийн ИТХуралд хүргүүлэхийг ИТХурлын ажлын албаны даргад даалгалаа.

 Мөн Сумаас олгох шагналын журмын шинэчлэн баталлаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%