БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 8-р хуралдаан эхэллээ

2014-11-27

Аймгийн ИТХ-ын 8-р хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар Увс аймгийн ИТХ-ын 2014 оны тайланг ИТХ-ын дарга Ч.Чимид, Аймгийн эдийн засаг, нийгмийн 2014 онд хөгжүүлэх зорилтын биелэлтийн тухай аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, аймгийн эдийн засгийн 2015 оны зорилт, ОНХС-аар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын жагсаалтын тухай аймгийн Засаг даргын орлогч Б.Цэцээ, 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2014 оны төсвийн тодотгол, 2015 оны төсвийн төслийг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Энхбаяр, Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Ганболд, Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах бодлогын хэрэгжилт, аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай аймгийн ГХБХБГазрын дарга Г.Отгонболд нар тус тус илтгэл тавин хэлэлцүүлэх юм. Хурлын ирц 78 хувь буюу ирвэл зохих 41 төлөөлөгчийн 32 хуралдаандаа оролцож байна. Яг Одоо аймгийн ИТХ-ын ажлын тайланг сонсож байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%