БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ӨМ.НОМГОН СУМ: ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019-02-28

Номгон сумын ИТХ-аас санаачлан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран "Дархан бэр" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан Номгон сумын "Дархан бэр" энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журам боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх юм. 
Тус журмын төсөлд санал авах хэлэлцүүлгийг 2019.02.27-ний өдөр ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж нийт 18 хүнийг хамрууллаа. Үүнд Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох ЗДТГ-ын дарга, мэргэжилтэн, багийн Засаг дарга нар, ИТНХ-ын дарга, Ахмадын хорооны тэргүүлэгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчид оролцлоо. 

Эхлээд бэр болж  очсон айлдаа гурван хүү дараалан төрүүлсэн эх байна

-       Журамд санхүүгийн эх үүсвэр гэсэн бүлэг нэмж заалт оруулах

-       Дархан бэр энгэрийн тэмдэг, үнэмлэхийг дагаад мөнгөн шагнал олгох

-       Дараалан төрсөн гурван хүү нь нэг овог нэртэй, нэг эцгийн  байна. Үүнийг иргэний бүртгэгчтэй нийлж тодорхойлох, нотлох баримт гаргах. Овог нэр өөрчилөх асуудал байдаг, үүнийг анхаарах

-       Эхлээд охин гаргасаны дараа гурван хүү төрүүлсэн бол дархан бэр болохгүй

-       Дархан бэр арга хэмжээг жил бүр зохион байгуулах

-       9 эрдэнийн өргөмжлөлт ээжүүдийг алдаршуулах арга хэмжээтэй ээлжлэн зохион байгуулах

-       Гурван хүү төрүүлсэний дараагаар охин гаргасан бол дархан бэр гэж оруулах

-       Сумын хэмжээнд яг ямар хүнийг дархан бэр гэх вэ гэдэг саналаа нэтгээд тэргүүлэгчдэд оруулах

-       Бага хүү нь нэг нас хүрсэн байна гэдэг зөв

-       Гурван хүү төрүүлсэн ээжийг л дархан бэр гэх, маш нарийн сайн хэлэлцэх, хүний өмнөх амьдралын асуудлыг гаргаж ирэх учраас маш нарийн бодолцох

-       Таван хүү дараалан төрүүлсэн эхэд Лус дархалсан бэр гэдгийг өргөмжлөл дээр нь оруулж өгөх зэрэг санал гарлаа  

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%