БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Дэлхийн зөнгийн суурин төлөөлөгч Увсад ажиллаж байна

2014-11-20


Аймгийн удирдлагуудын урилгаар “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Эдвардс Винсент Увс аймагт ажиллаж байна. Тэрээр гурван хоног ажиллаж, Увс аймгийн ахуй амьдралтай танилцах юм. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг Увс аймагт хэрэгжүүлэх хүсэлтийг аймгийн Засаг дарга уулзалтын үеэр тавьсан юм. Түүнчлэн нярайн эндэгдлийг бууруулах, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Суурин төлөөлөгч Винсент хариуд нь бид бүхнийг хүндэтгэн орон нутагтаа урьсанд баярлалаа. Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрөө танай аймагт хэрэгжүүлэх хэтийн зорилго бидэнд бий. Түүнээс гадна богино хугацаатай жижиг төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Цэцэрлэгийн орчинг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр та бүхэнтэй хамтран ажиллах боломжтой. Гэхдээ дэлхий нийтийн эдийн засаг хямралтай байгаа учраас орон нутгийн нөөц боломжид тулгуурлан донор олох аргыг бид сүүлийн үед чухалчлах болсон. Хоёр талаасаа хичээл зүтгэл гарган, үр дүнтэй хамтран ажиллая хэмээсэн юм. Дэлхийн зөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Эдвардс Винсент Увс аймагт хэрэгжих байгаа гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх төслийн хэрэгжилттэй танилцахаас гадна сургууль цэцэрлэг, нярайн тасгаар орж нөхцөл байдалтай танилцах юм байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%