БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Хэрхэн анхаарлаа сайн хандуулж сурах вэ?

2014-11-11

Уншигчдын хувийн чанар, ажил мэргэжлийг мэдэхгүйгээр анхаарлаа тэгж ингэж хөгжүүл гэж зөвлөж болно гэж үү? Багш, эмч, жолооч, хөгжимчин, нягтлан бодогч гээд хүн бүрт анхаарлаа хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, боломж, арга өөр өөр байх нь мэдээж. Нөгөөтэйгүүр анхаарлын хөгжлийг зөвхөн мэргэжлээр явуулж болохгүй юм. Учир нь жолооч хүнд дуулах, хөгжимдөх, нягтлан бодогч хүнд машин жолоодох, аав, ээж болсон хэнд боловч үр хүүхдэдээ “багш” болох хэрэгцээ тохиолдох нь зайлшгүй. Ямар ч хүнд ярьж харилцаж байгаа хүнийхээ сэтгэл санаа, хүсэл бодлыг анхаарч зөв зохистой харилцана гэдэг ёс суртахууны нэг чухал чанар болгон хөгжүүлэх төлөвшүүлэх явдал хэн хүнд зайлшгүй хэрэгтэй байдаг. 

Ажил амьдралын ямар ч нөхцөлд анхаарал сайтай байна гэдэг хүмүүжлийн нэг чухал зорилго юм. Хөндлөнгийн ямар нэгэн нөлөөнд авталгүй тодорхой нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэн тог-тоож зорилго чиглэлтэй, зориудаар чиглүүлж чаддаг байх нь чухал юм.Анхаарлын тогтворжилт нь хүний зоригийн чанаруудын хөгжилтэй ихээхэн холбоотой. 

Иймээс ялимгүй зүйл дээр ч гэсэн аливаа зан үйлдлийнхээ эзэн болж чаддаг байхаар өөрийгөө сахилгажуулах явдал чухлаас чухал билээ.Анхаарлыг бүх талаар (багтаамж, шилжилт хуваарилалт, төвлөрөлт гэх мэт) хөгжүүлэх нь эрэмбэ дараатай, байнгын дасгал сургуулийн үр дүн гэдгийг давтан хэлье.
Жишээлэхэд: анхаарлын шилжилтийн дасгах хийхэд:
– анхаарлаа нэг зүйлээс нөгөөд түргэн шилжүүлэх дасгал,
– гол зүйлийг гол биш зүйлсээс ялган салгаж чаддаг болох дасгал,
– шилжилтийн дэс дараа буюу “хүртэхүйн маршрут” гэж нэрлэдэг юмс үзэгдлийн учир холбоог зөв тусгаж олох буюу үйл ажиллагааныхаа алхам бүрийг эрэмбэ дараатай анхаарах дасгал зэрэг хэд хэдэн арга зам байж болох юм.

Анхаарлаа хөгжүүлэх хамгийн сайн арга бол хийж байгаа ямар ч юмандаа хэзээ ч анхаарал болгоомжгүй хайнга цэрвүү ханддаггүй байх, анхаарлаа сулруулах тийм боломжийг өөртөө хэзээ ч өгдөггүй байх явдал юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%