БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ХЭНТИЙ АЙМАГ 40-ӨӨД МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВЛАА

2014-11-06

Энэ жил Хэнтий аймгийн тариаланчид нийт 39700 тонн ургац хураан авлаа.

Тус аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 25 аж ахуйн нэгж, 3 иргэн үйл ажиллагаа явуулж, нийт 24,2 мянган га-д  улаанбуудай, овъёос, арвай, малын тэжээл, тосны ургамал, эмийн ургамал болон төмс, хүнсний ногоо тариалжээ.

40-өөд мянган тонн ургацаас улаанбуудай 26400 тонн буюу нэгжээс 16,3 цн, овъёос 300 тонн, арвай 690 тонн, малын тэжээл 1770 тонн, тосны ургамал 1650 тонн, эмийн ургамал 110, төмс 5085, хүнсний ногоо 3636 тонныг тус тус хураан авсан нь 1990 оноос хойш анх удаа өндөр ургац хураан авч, тариалсан талбайнхаа хэмжээг өнгөрсөн оныхоос хоёр дахин, хураан авсан ургацаа 2,5 дахин нэмэгдүүллээ.

Ингэснээр хүн амын төмс, гурилын хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 68 хувийг хангах бололцоотой болсон байна.  Энэ жил Хэнтий аймагт 20 шахам мянган га атаршсан талбайг эргэлтэнд оруулснаар нийт эргэлтийн талбайн ашиглалт 75 хувьд хүрчээ. Баян-Адарга сумын “Мөнхийн дуурлиг”, “Идэр-Онон”, “Дацан агро”, Хурх тосгоны “Энсада истерн”компаниуд га-гаас 22 цн үр тариа авчээ.

Ийнхүү арвин ургац хураасан хэнтийчүүд 11 сарын 21-нд ургацаа баяраа хийхээр бэлтгэж байна.

 С.Золжаргал

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%