БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

"Багачууддаа барих бидний бэлэг" аянд 9 дүгээр сургууль нэгдэв

2014-10-15

         Дархан-Уул аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа "Багачууддаа барих бидний бэлэг" аян Дархан уул аймагт өрнөж эхэлсэн. Аяны хүрээнд 80 гаруй төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан уриалга, хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлсэн байна. Уг аяны салхийг хагалан  Дархан сумын 15-р сургуулийн сурагчид 300 тоглоом өгчээ.
     Аяны түүчээ үргэлжлэн Дархан сумын Химийн гүнзгийрүүлсэн сургалттай 9 дүгээр дунд сургууль аянд нэгдэн 120 тоглоомыг хандивласан байна. Түүнчлэн тус сургуулийн 7 а бүлгийн сурагчид шинээр ашиглалтад орсон Дархан сумын 7 дугаар цэцэрлэгт тоглоом өгсөн гэж сургуулийн захирал Л.Буянтогтох ярив. “Багачууддаа барих бидний бэлэг аян”-ны хүрээнд цэцэрлэгт хамрагдаагүй гэрээр хүмүүжиж байгаа хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зэрэг зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах зорилго агуулсан байна.



Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%