БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Т.Тулгаа: Хаяг давхцахгүй байх зарчмыг баримтлах хэрэгтэй гэв

2014-10-08


  
  Дархан сумын хилийн заагийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан зарим айл өрхийг хаягжилтын асуудал хөндөгдөж  эхэлсэн. Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа холбогдох албаны дарга, мэргэжилтнүүдийг дуудаж уулзалт хийв.
   Уулзалтад Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцлоо. Дархан сумын хилийн заагийг тодорхой болгож байгаатай холбогдуулан 100 гаруй айл өрхийн хаягжилтын асуудал яригдаж эхлэв. Ингэхдээ зөвхөн иргэний хаяг өөрчлөх төдий бус үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг шилжүүлж цогцоор нь асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг Ц.Бат-Эрдэнэ онцлов. 

     Манай хотод ямар ч зохион байгуулалт, төлөвлөлтгүйгээр байшин барьчихсан болохоор гудамж талбай,байшин,хороололыг дугаарлахад төвөгтэй болсон. Уг алдааг одоо засаж залруулж нөгөөтэйгүүр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж ажиллах хэрэгтэй гэдэгтэй холбогдох албаныхан санал нийлэв.
    Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа  иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хийхдээ хуулийн дагуу “хаяг давхцахгүй байх зарчим”-ыг баримтлан хаягжилт үнэн зөв, энгийн ойлгомжтой байх талаар анхаарч ажиллахыг хүслээ. Уулзалтын төгсгөлд яг хичнээн айл хаягийн өөрчлөлт хийгдэх болоод үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг өөрчлөх зардлын тооцоог Дархан сумын ЗДТГ-аас нарийвчлан гаргаж мэдэгдэхийг үүрэг болгов.


Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%