БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Багш нарын баяр”-ыг 48 дэхь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ

2014-10-03

1994 оноос эхлэн ЮНЕСКО-оос энэ өдрийг “Олон улсын багш нар”-ын баяр болгож дэлхийн хэмжээнд тэмдэглэж ирсэн. Дархан уул аймгийн багш нар 48 дэхь жилдээ баяраа тэмдэглэв. Аймгийн хэмжээнд 1600 гаруй багш сурган хүмүүжүүлэгч нар ажиллаж байна. Үүнээс ЕБС-ын багш 1000, цэцэрлэгийн багш 400 гаруй бий . Олон улсын багш нарын баярын нэгдсэн хурал Залуучууд теартын их танхимд болов. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат, аймгийн Засаг даргын орлогч Б.Баянмөнх, НХХ-ийн дарга Н.Төмөрпүрэв, БСГ-ын дарга Р.Батжаргал, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Засаг дарын орлогч Г.Батбаяр нар оролцлоо. Хурлын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш нарыг шагнан урамшуулсан байна. Төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор Ш. Ядамсүрэн энгэрээ мялаав. Түүнчлэн Хөдөлмөрийн хүндэт медаль гурван багш, салбарын Тэргүүний ажилтан, Жуух бичиг болон аймаг сумын шагналаар нийт 70 гаруй багш нар шагнал хүртлээ. Шагналын арга хэмжээний дараа багш нарын хамтарсан урлагын тоглолт болов. Энэ өдрийг тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар ба хүний хөгжилд багш нарын гүйцэтгэж байгаа үүрэг болон тэдний нийгэмд эзлэж байгаа байр суурьт олон улсын анхааарлыг татахыг зорьдог. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 05-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсаны дагуу 2014-2015 оны хичээлийн жилд анх удаа тэмдэглэв.


Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%