БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 81 дахь жил

2018-09-18

Жил бүр Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулдаг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг Сайншанд сумын ИТХ-ын ажлын алба 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 81 дэх жилийн хүрээнд ерөнхий боловсролын 5-р сургуулийн ахлах ангийн 9 бүлгийн 250 сурагч мөн 2-р сургуулийн сурагчид оролцлоо.Үүний хүрээнд сурагчдад “Долоон бурхан харавдаггүй” УСК үзүүлж сурагчдийн дунд  хилс хэрэгт хэлмэгдэлт, танин мэдэхүйн асуултаар АХА тэмцээн зохион байгуулж, 5-р сургуулийн түүх нийгмийн багш Оюун сурагчдад “Бүү март” сэдэвт яриа таниулга хийсэн ба сурагчдийн дунд 3 асуулт асууж хариулсан 3 сурагчдийг шагнаж урамшууллаа.


Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр нээж үг хэлэн .“Долоон бурхан харвадаггүй” УСК сурагчдад үзүүлэн АХА тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт 28 сурагч оролцож  2-р сургуулийн сурагч 10а ангийн сурагч Н.Цолмонбаатар 1-р байранд шалгарсан бол 5-р сургуулийн 12а ангийн сурагч О.Хүдэр-Эрдэнэ 2-р байр, 3-р байранд 5-р сургуулийн 10а ангийн сурагч Ариунтунгалаг нар орлоо.


 







Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%