БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн ажлын хэсэг Бөхмөрөн суманд ажиллалаа

2018-06-11

         Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ, АЗДТГ-ын ХЭЗХ болон бусад хууль хяналтын байгууллагууд хамтран 06 сарын 07-ны өдөр Бөхмөрөн сумын малчин иргэд, хөдөлмөрчдөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэр дундаа мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
       Сургалт хэлэлцүүлгийг эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн шинэчилсэн найруулга, зөрчлийн тухай хууль, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, малын хулгай гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт зэрэг сэдвүүдээр явуулж иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%