БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

УВС АЙМГИЙН “БИЧИЛ УУРХАЙЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2018” БОЛЖ БАЙНА

2018-05-23

      Ашигт малтмалыг бичил уурхайн зохион байгуулалтын хэлбэрээр ашиглах санал санаачлагыг идэвхжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтэс, аймгийн ИТХАА, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”, БУНДХолбоо, аймгийн БОАЖГ, МХГ хамтран Увс аймгийн бичил уурхайчдын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.
      Энэхүү зөвлөгөөнд агентлаг албан байгууллагын төлөөлөл, Монгол банк, ХЭК-ийн төлөөлөгч, 19 сумд, ТББайгууллагууд, нөхөрлөлийн гишүүд, бичил уурхай эрхлэгчдээс бүрдсэн 120 гаруй хүн оролцож байна.
Зөвлөгөөний үр дүнд:
1. Ашигт малтмалыг бичил уурхайн хэлбэрээр ашиглах хууль эрх зүйн орчны талаарх мэдлэг, ойлголтоо сэргээх, нэмэгдүүлэх
2. Бичил уурхайгаар ашиглаж болох газар сонгох, баталгаажуулах, албажуулах, ойлголтоо жигдрүүлэх, талууд хоорондоо зөв мэдээлэл солилцдог болох
3. Ашигт малтмалыг бичил уурхайгаар ашиглах иргэд, нөхөрлөлийн санал санаачлагыг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%