БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ О.ОЮУНЫ 2017 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2018-04-10

 

Төлөөлөгч О.Оюун миний бие 2017 оны ИТХ-ын хуралдаануудад биечлэн оролцож, хэлэлцэх асуудлуудтай танилцан, судалж холбогдох асуудлаар санал бодлоо илэрхийлж хуралдаанд санаачлагатай оролцож байсан.

Булган аймгийн 2018 оны төсвийг батлах хуралдаанаар өөрийн тойрогт түүхийн, соёлын үнэт өв болох Сээрийн буган чулууцогцолборыг хашиж хамгаалахад зориулж Байгаль хамгаалах, байгалийн баялагийг нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 25,0 сая төгрөг, мөн тойргийн суурь боловсролын сургуулийн засварт зориулж 25,0 сая төгрөг тус тус аймгийн төсөвт тусгуулж шийдвэрлүүлсэн.

Мөн хуралдаанд хэлэлцэх асуудлаар сум, орон нутгийн иргэдээс саналыг авч хуралдаанаас гарсан шийдвэрийг тойрогт хүргэн ажиллав.

Өвөлжилт хүндэрсэн баг, малчдын цаг үеийн байдалтай танилцан, саналыг сонсож, материаллаг тусламж үзүүллээ.

Нутгийн удирдлагын 25 жилийн ойн хуралдаанд оролцсон.

 

Тайлан бичсэн:                  АИТХ-ын төлөөлөгчО.Оюун