БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ Д.ОЧИРБАТЫН 2017 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2018-03-31

      Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 онд ажлын төлөвлөгөөний дагуу нийт 23 удаагийн хуралдаанаас 1 удаагийн хуралд нь албан томилолтоор явсан тул чөлөө авч, 22 удаагийн хуралд нь биеээр суусан ирцтэй байна.

Хуралдаанд хэлэлцсэн асуудлуудад өөрийн санал бодлыг хэлж хурлын тэмдэглэлд тэмдэглүүлэн ажилласан байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оролцож, хурлаар хэлэлцэх асуудалд  шийдвэр гаргахад оролцсон болно.

Булган сумын 6-р багийн төлөөлөгчийн хувиар дараахи ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

Ø  Буриадын хорооны Эрээний өвөр зам талбайн цасыг түрүүлж, цэвэрлүүлж зам гаргах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Ø  Өөрийн санаачлагаар Жаргалант хорооны иргэдэд хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг аваачин нээлттэй хаалганы өдөрлөг, сургалт, ярилцлага зохион байгуулсан.

Ø  Булган сумын ИТХ-ын 6 багийн төлөөлөгч нараар дамжуулан Жаргалант хороонд иргэдийн уулзалтын байр барих ажлыг Булган сумын засаг даргаар шийдвэр гаргуулсан.

Ø  Хэсэг иргэдийн хүсэлтээр төлөөлөгчийн бланкаар Аймгийн МХГ-ын даргад хүсэлт гаргаж Бугат сумын Цогтын хонхор гэдэг газрын ойролцоо зөвшөөрөлгүй байшин барьж байсныг шалгуулж ажлыг зогсоолгосон.

Ø  Мөн иргэдийн хүсэлтээр төлөөлөгчийн бланкаар Булган сумын Засаг даргад асуулга явуулж хариултыг авч иргэдэд мэдээлэн ажилласан байна.

Ø  Төлөөлөгчийн хувиар 6-р багийн БИНХ-д оролцож иргэдэд Булган аймгийн ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэр хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн талаар мөн бүтээн байгуулалтын чиглэлээр мэдээлэл өгсөн.

Ø  Булган сумын 6-р багт  хийгдсэн үерийн далангийн ажилд хөндлөнгийн хяналт тавьж ажилласан. 

Ø  Аймгийн 2018 оны төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд санал боловсруулж өгсөн.

Ø  Жаргалант хорооны иргэдээс ирсэн санал хүсэлтийг Булган сумын засаг даргын тамгын газарт хүргүүлж зарим саналыг шийдвэрлүүлэн ажилласан.

 

Ø  6-р багаас сонгогдсон сумын ИТХ-н төлөөлөгч нартай уулзаж багт ойрын үед хийх ажлын жагсаалт гаргаж багийн даргад хүргүүлэн ажилласан байна.

Мөн Аймгийн засаг даргын тамгын газраас томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдон өвөлжилтийн байдалтай танилцан зорилгоор Булган сумын ЗДТГазарт буюу харъяа байгууллагуудад нэг өдөр ажилласан.

Баяннуур, Дашинчилэн, Сансар, Гурванбулаг сумдуудад Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудтай газар дээр нь очиж үзэн шалгаад ажлын хэсэг ахлан ажилласан.

Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг чавхижуулах сургалтанд 2 хоног хамрагдаж сэртификат авсан.

                                                   Тайлан бичсэн:

                              Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч                           Д.Очирбат


 2017.12.15