БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Дамдинжамцын Анхбаярын 2017 оны ажлын тайлан

2018-03-31

2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр анхны хурал болж тангараг өргөснөөс хойш 2017 оны 12 дугаар сарын 1-н хүртэлх хугацаанд ИТХуралд 4 удаа, ИТХурлын тэргүүлэгчдийн хурал 35 удаа хуралдаж аймгийн хөгжлийн талаарх олон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ажилласан.

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийг 2016 оны 09 сард баталсан. Уг хөтөлбөрт тусгагдсан манай сумтай холбоотой гол гол ажил, хөтөлбөрүүдийг авч үзвэл:

}  Сумын Эрүүл мэндийн төв, Сургууль, Цэцэрлэгт их засвар хийх

}  Сургуулийн дотуур байранд тохижилт үйлчилгээ хийх, хатуу зөөлөн эдлэлийг шинэчлэх, халуун устай болгож амьдрах орчин нөхцлийг сайжруулах

}  Түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх

}  Шивээт-Улааны түүхийн дурсгалт газрын тохижилт, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх

}  Ноос угаах цех байгуулах

}  Ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх

}  Хануй, Цагаан гол, Шаргын нууранд хамгаалалтын бүс тогтоож, орон нутгийн хамгаалалтанд авах

}  Заан хүж ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээ авах

}  Хануй ангархайн зам засварын ажил хийх

}  Шарга нуурын эх ундрага нь болсон Багануур, Баян голын эхийг хамгаалах

}  Ойн хортон, хөнөөлт шавжнаас жил бүр урьдчилан сэргүүлэх

}  Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, худаг шинээр гаргах, засварлах, булаг шандны эхийг хамгаалах

}  Малжуулах төсөл хэрэгжүүлэх

}  Малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, хөрөнгө санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлэх

}  Бэлчээрийн даац, төлөв байдлын судалгаанд тулгуурлан бэлчээрийг зөв зохистой ашиглах хүрээнд тодорхой арга хэмжээ авах    

}  Сумын төвийн цахилгааны шугам сүлжээг шинэчилж засварлах

Аймгийн ИТХ-ын тогтоолоор манай сумын 2017 онд зарцуулах төсөв дараах байдлаар батлагдсан.

}  Орон нутгийн хөгжлийн санд 47,2 сая.төг

}  Аймгаас сумын төсөвт олгох санхүүжилт 218,1 сая.төг

}  Цэцэрлэг 201,1 сая.төг

}  Сургууль  684,1 сая,төг

}  Соёлын төв 60,2 сая.төг

}  Эрүүл мэндийн төв 310,2 сая.төг

}  Мал эмнэлгийн үйлчилгээний зардалд 27,5 сая.төг

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал аймгийн хэмжээнд 3,7 тэрбум төгрөг 2017 онд зарцуулахаар батласан. Үүнээс манай суманд хийгдэх ажил

}  Заан хүж нэн ховор ургамал хамгаалах 5,0 сая.төг

}  Шинээр 2 худаг гаргахад 24,0 сая.төг

}  Булгийн 2 эх хамгаалахад 8,0 сая.төг

}  Чацаргана хөтөлбөр эхлүүлэх 50,0-60,0 орчим сая.төг

}  Усны тоо, бүртгэл, эрүүл ахуйн бүсийн тэмдэгжүүлэх 2,0 сая төг

}  Аймгийн Байгаль орчны салбарын ажилтнуудын сургалт 10,0 сая.төг

}  Ойн хортны тэмцлийн ажил

}  Ойн хортны судалгааны ажил

2017-2020 онд аймгийн хэмжээнд хийгдэх ажиллууд

Аймгийн ИТХТэргүүлэгчдийн хурлаар Мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлогыг хэлэлцэж , аймгийн нэгдсэн хурлаар оруулж 2017 оны 05 дугаар сарын 12-нд баталсан. Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбар нь манай аймгийн эдийн засгийн үндсэн суурь нь юм.

}  Аймгийн хэмжээнд бүсчилж 3 махны үйлдвэрийг бий болгох ажил эхэлсэн.

}  Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд, сүүний болон хуурай сүүний үйлдвэр байгуулах

}  Ноос угаах үйлдвэр байгуулах

}  Малчид, үйлдвэр эрхлэгчдийг шууд холбож, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх

}  Монголын “Ноос, ноолуурын холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Монгол улсыг дэлхийн ноолуурын зах зээлийн гол тоглогч нь болгох том зорилт тавин ажиллаж байна.

}  Малыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах зардлыг нэмэгдүүлэх, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатлыг амжилттай хэрэгжүүлэх

}  Малчдыг хөгжүүлэх, сургалтын танхим байгуулах 

}  Малчдыг нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулж байх

}  Бэлчээрийг зөв зохистой ашиглах, байгаль орчныг хайрлан хамгаалах

}  Малын чанарыг сайжруулах, сэлэнгэ үүлдрийн үхэр, дархад, баяд, хангай үүлдрийн хуц, өлгийн улаан, завхан буурал, эрчмийн хар үүлдрийн ухна зэргийг үндсэн сайжруулагчаар ашиглах, үржүүлэх

}  Чацарганаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах, гадаадруу экспортлох

}  Махны экспортыг нэмэгдүүлэх

}  Аймгийн 80 жилийн ойг угтаж Булган аймгийн хөгжлийг шинэ түвшинд аваачих 80-н бүтээлч ажил хийхээр аймгийн Засаг дарга З.Батзориг төлөвлөн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан.

Аймгийн ИТХурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж баталсан хөтөлбөрүүд

 “Монгол нум сум”, “Эрүүл мэндийн хөтөч”, “Оюунлаг Булган”, “Жимс, жимсгэнэ”, “Эрүүл ирээдүй”, “Бүх нийтийн эрх зүйн боловсрол”, “Уртын дуу-Морин хуур”, “Хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох” “Амжилтын галт тэрэг” зэрэг хөтөлбөрүүдийг тэргүүлэгчдийн хурлаар батлуулан ажлууд эхнээсээ хэрэгжиж эхэлж байна. 

}  Тухайлбал: “Оюунлаг Булган” хөтөлбөрийг манай сумын уугуул Э.Ууганбаатар удирдан зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, сурагчдын оюун ухааныг хөгжүүлэх, зөв төлөвшүүлэх  үүднээс шатар, ой тогтоолт, мэтгэлцээн, ном гэсэн 4 хэсгээс бүрдсэн хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхлээд байна. Монгол улсын хүүхэд, залуучууд дэлхийд ой тогтоолтоор тэргүүлж, олон арван рекордыг эзэмшиж байна. Мөн шатраар олон улс, тив, дэлхийд манай тамирчид өндөр амжилтЭнэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, сурагчдын оюун ухааныг хөгжүүлэх үүднээс шатар, ой тогтоолт, мэтгэлцээн, ном гэсэн 4 хэсгээс бүрдсэн хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхлээд байна.

“Булган аймгийн “Ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг ИТХурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 108 дугаар тогтоолоор баталсан.

 

 

 

 

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД

ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН АЖЛЫН ХЭСГИЙН ТАЙЛАН

“ТЭШИГ УС” ОНӨААТҮГ

            Байгуулсан шийдвэр, дүрмийн талаар:

“Тэшиг-ус” ОНӨААТҮГ нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн  2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор дүрмээ батлуулсан боловч үйлдвэрийн газрыг байгуулах тухай шийдвэр гараагүй байна. Дээрх дүрэм баталсан тогтоолоор үйлдвэрийн газрыг байгуулсанд тооцож, улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байна. Компаний дүрэм хууль, тогтоомжинд нийцэж байгаа боловч дүрмийг хэрэгжүүлж ажиллаагүй байна. ТУЗ-ын даргыг сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 02 –ны өдрийн А/113 дугаар захирамжаар томилсон нь дүрмийн 8,5-д “ТУЗ-ын даргыг нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.   Мөн ТУЗ-ийн гишүүдийг ИТХ-аар томилоогүй нь ТБОНӨТХ-ийн 21 дүгээр зүйлийн 2 Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг дараах байдлаар томилно”, 2.1-д “төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын хуралд төрийг төлөөлөх этгээдийг уг хурлаар хэлэлцэх асуудал бүрээр өгөх саналын удирдамжийн хамт төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд томилох” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Захирал С.Баярсайхан нь өөрийн хувийн эзэмшлийн “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-ны дансаар 2015 оны 12 дугаар сарын сүүлээс 2016 оны 2 дугаар сарыг хүртэл тус үйлдвэрийн газрын орлого, зарлагын гүйлгээг хийсэн зөрчил байна.

Дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөлийг 2015 оны 05 дугаар сард авсан байна. 

            ТУЗ-ийн гаргасан шийдвэр:

ТУЗ нь 2016 онд 2 удаа хуралдсан байна. 2014-2015 онд хуралдаагүй байна.

2016 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 01 дугаар тогтоолоор тухайн байгууллагын орон тоог 28-29 хүнээр тогтоож, ажлын хөлс, цалинг 12 сая төгрөгт багтаан, орон тоо, цалингийн зардлыг бууруулах замаар ашигтай ажиллахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон байна. Гүйцэтгэх захирал нь өөрийнхөө цалинг өөрөө тогтоосон хууль, дүрмэнд нийцэхгүй байна.

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болсон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2015-2016 онд зохион байгуулсан ажлын тайлан, цаашдын зорилт үйл ажиллагааг хэлэлцээд тус хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тус үйлдвэрийн газрыг татан буулгахаар шийдвэрлэсэн байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас  татан буулгах асуудлыг зөвшөөрөөгүй учир үйл ажиллагаа үргэлжилж байна.

Гүйцэтгэх захирал нь дүрмийн дагуу ТУЗ-өөр оруулж хэлэлцүүлэх ёстой олон асуудлуудыг хэлэлцүүлээгүй өөрөө дур мэдэн хууль тогтоомж болон дүрмийн олон заалтуудыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан байна. Мөн төлөөлөн удирдах зөвлөл нь хууль, дүрмээр олгогдсон эрх, үүргийг хангалтгүй хэрэгжүүлжээ.

            Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгүй ажиллаж байна:

Үйлдвэрийн газрын үндсэн чиглэл, бизнес төлөвлөгөө гаргаж ажиллаагүй байна. Ирээдүйд компаний үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны хамрах хүрээг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө, эдийн засгийн тооцоо судалгаа байхгүй байна.

Сум орон нутгийн хөгжүүлэхэд хамтарч ажиллах, үйл ажиллагааг өргөтгөх төлөвлөгөө байхгүй, зарим айл өрх, үйлчилгээний газруудыг төвлөрсөн дулаан, цэвэр усны шугаманд холбох тооцоо судалгаа хийгээгүй байна.

            Захирлын тушаал, шийдвэр, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт:

Захирлын тушаалаар томилогдсон, хуулийн дагуу ажил үүрэг хэрэгжүүлүүлэхээр даалгасан зарим ажилчдын ажил маш хангалтгүй байна. Нярав, нягтлан бодогчын ажил нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, тайлан тооцоо буруу гаргасан байна. Захирал нь Нягтлан бодох бүртгэлийн, ТБОНӨ-ийн, Төсвийн тухай хуулиадаар хүлээсэн эрх, үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна. 

Үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг тухай бүр ТУЗ, ИТХ-аар хэлэлцүүлээгүй байна.

            Үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийн худалдан авалтын байна:

2015 онд худалдан авалт хийсэн  50.0 сая төгрөгний Daewoo маркийн автомашин, 9.4 сая төгрөгний тоног төхөөрөмж, 2.0 сая төгрөгний тавилга эд хогшил орлого аваагүй байсныг орлого авч нөхөн элэгдэл тооцуулахаар аудитийн газрын зөвлөмж гарсаныг үндсэн хөрөнгийн элэгдэлийг ашиглалтын хугацааг буруу тооцож авсан. Худалдан авалт хийсэн газрын зарлагын падаан байхгүй. Тус үйлдвэрийн газрын орлогын падаан байхгүй байна.

Дээрх үндсэн хөрөнгүүдийг ИТХ-ын зөвшөөрөлгүйгээр худалдаж авсан нь ТБОНӨТХуулийн 77 дугаар зүйлийн   З Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.гэсэн заалтуудыг зөрчиж байна. Мөн үнэлгээний хороо байгууллаагүй, сонгон шалгаруулалтгүй шууд худалдан авсан нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1-д “Бараа ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна” гэсэн заалтыг зөрчиж байна.

2015 оны 5 дугаар сард 4500,0 мянган төгрөгөөр худалдаж авсан сүүний тоног төхөөрөмж нь ямарч ашиглалтгүй, үр дүнгүй хөрөнгө зарцуулсан байна.

            2015 онд 11200,0 мянган төгрөгрөөр мал худалдан авч санхүүгийн тайланд тусган 6330,0 мянган төгрөгийн малыг нядлан 5765,5 мянган төгрөгийг байгууллагын дансанд оруулан 564,5 мянган төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Тухайн үед малыг хариуцан маллаж байсан малчин нь 3920,0 мянган төгрөгийн малыг дур мэдэн пад трактороор сольсоныг авлагаар тусгасан.

            2015 онд 50,0 сая төгрөгийн зээл ХААН банкнаас авсан нь ТБӨНОТХ-ийн 21 дүгээр зүйлийн 16-д “Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргана” заалтыг зөрчиж байна. Тус авсан зээлээр 2015 оны 5 дугаар сард 4500,0 мянган төгрөгөөр худалдаж авсан сүүний тоног төхөөрөмж нь ямарч ашиглалтгүй, үр дүнгүй хөрөнгө зарцуулсан, мөн 11200,0 мянган төгрөгрөөр мал худалдан авч санхүүгийн тайланд тусган 6330,0 мянган төгрөгийн малыг нядлан 5765,5 мянган төгрөгийг байгууллагын дансанд оруулан 564,5 мянган төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Тухайн үед малыг хариуцан маллаж байсан малчин нь 3920,0 мянган төгрөгийн малыг дур мэдэн пад трактороор сольсоныг авлагаар тусгасан. Зээлээр авсан мөнгөнөөс 18,2 сая төгрөг зарцуулсан баримт байхгүй байна.

 

2016 онд 3,8 сая төгрөгөөр Истана машин, 3,3 сая төгрөгийн ширээ, компьютер, камер, ддэш, чиргүүл зэрэг үндсэн  хөрөнгийг ТУЗ, ИТХ-ын зөвшөөрөлгүй авсан байна. Истана машин нь үйлдвэрийн газрын нэр дээр шилжиж ирээгүй байна.

            Үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөлт, хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын байдал:

2016 оны үндсэн хөрөнгийн улсын үзлэг тооллогын зохих журмын дагуу явуулж ОНӨГ-т хүргүүлсэн байна. Байгууллагын өмч хамгаалах хамгаалах зөвлөлийн дүгнэлт, хөрөнгө эзэмшигч нартай тооцоо нийлсэн акт байхгүй. Санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгийн тодруулга тайлан, бусад хавсралт тайлан байхгүй. Хөрөнгийн карт хөтөлж байгаа боловч хөрөнгө эзэмшигч нараар гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байхгүй байна. Хөрөнгийг кодолж, марк сери номер, таних тэмдэг тавиагүй.

Техникийн паспортын дэвтэр  байгаа боловч  нээж зохих журмын дагуу хөтлөөгүй, 2 тээврийн хэрэгсэлд техник ашиглалтын дэвтэр нээж хөтлөөгүй.

 

2014 оны 07 дүгээр сарын 17-ны өдрийн Аймгийн ИТХ-н 118 тоот тогтоолоор 18 нэр төрлийн 505.1 сая төгрөгний 66.0 сая төгрөгний элэгдэлтэй 439.1 сая төгрөгний үлдэх өртөгтэй үндсэн хөрөнгийг тухайн үйлдвэрийн газарт шилжүүлсэн. Хүлээлцсэн акт тайлан байхгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 122 тоот тогтоолоор Тэшиг ус ОНӨААТҮГ-с 505.0 сая төгрөгний хөрөнгийг сумын ЗДТГ-т шилжүүлсэн. Хүлээлцсэн акт байхгүй.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Хот байгуулалтын салбарын “МОН-2301 төсөл”-ийн хүрээнд бий болсон дулааны зуухны шинэчлэлт, цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн 1028,2 сая төгрөгийн хөрөнгийг 2016 оны 07-р сарын 01-ний өдөр сумын ЗДТГазрын дансанд бүртгэн, Тэшиг ус компанитай  ашиглалтын гэрээ хийн ажиллаж байна.

 

            2015 оны санхүүгийн тайланд Аудитын газар, ТУЗ-өөс өгсөн үнэлгээ дүгнэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

            ТУЗ-өөс үнэлгээ дүгнэлт өгөөгүй, үйл ажиллагааг хэлэлцээгүй байна.

Аудитын газраас 2015 оны санхүүгийн тайланд татгалзсан буюу хамгийн муу үнэлгээг өгсөн байна. Зөрчил дутагдалтай холбогдуулан дараах зөвлөмжийг өгсөн байна. Үүнд: Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хууль, журам, стандартын дагуу хөтлөж үнэн зөв тайлагнаж байх

Компаний хууль зөрчиж байгуулсан алдааг залруулах, үйл ажиллагааны дүрэмтэй болох, санхүүгийн төлөвлөгөө гаргаж ажиллах, өглөг, авлагыг барагдуулах

Бараа, ажил үйлчилгээ худалдаж авахдаа ТБОНӨТХууль, ТБОНӨХБАҮХАТХууль болон холбогдох журмыг баримталж ажиллах

Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах зэрэг өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байна.

            Ашиг алдагдал, өр, авлагын талаар:

2015 онд 1044,9 мянган төгрөгийн цэвэр ашигтай, 2016 онд 185,7 мянган төгрөгийн цэвэр ашигтай тайлан гаргажээ.

            2015 оны жилийн эцэст өглөг 58,5 сая төгрөг, авлага 15,4 сая төгрөг, 2016 оны эцэст өглөг 80,0 сая төгрөг, авлага 19,0 сая төгрөг байна. үүнээс татварын өглөг 22,7 сая төгрөг, нийгмийн даатгалын 6,8 сая төгрөгийн өглөгтэй байна.

             ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ:

1.    ТУЗ-ийг шинэчилж хууль, дүрмийн дагуу байгуулах, орон нутгийн өмчийн газрын дүрэмд заасны дагуу Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэнг ТУЗ-д оруулах

2.    Сумын ИТХ, ЗДТГ, ТУЗ болон хөндлөнгөөс тавих хяналтыг тогтмолжуулж  ажиллуулах, орон нутгийн өмчийн хөрөнгө, мөнгийг үр дүнгүй, аривлан хэмнэлтгүй, ач холбогдолгүй хууль зөрчиж зарцуулж байгаад үнэлэлт дүгнэлт өгч үр ашгийг дээшлүүлэх болон зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах

3.    Зөвлөх нягтлан бодогчыг чөлөөлөх, нягтлан бодогчыг хуулийн дагуу мэргэжлийн хүнийг ажиллуулах, анхан шатны бүртгэл, нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг үнэн зөв, иж бүрэн хөтлөх, нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулж мөрдөж ажиллах

4.    Хууль, дүрмэнд заасны дагуу ТУЗ, ИТХ-аар хэлэлцэх ёстой асуудлуудыг оруулж байх, Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллах

5.    Бүтэц, орон тоог батлахдаа үйлдвэрийн газар ашигтай байхаар төлөвлөж, шаардлагагүй орон тоог хасах, хавсарч гүйцэтгүүлэх

6.    Байгууллагын 3 жилийн хэтийн зорилтыг тодорхойлох

7.    Хөрөнгө оруулалтын болон бизнес төлөвлөгөө боловсруулж ажиллах

8.    Өртөг зардлыг зөв тооцож, үр ашигтай ажиллах эдийн засгийн тооцоо судалгаа, дүн шинэжилгээ хийж, өр, авлагыг барагдуулах, шаардлагагүй зардал гаргахыг таслан зогсоох

“ИЛЧИТ ХУТАГ” ОНӨААТҮГ

            Байгуулсан шийдвэр, дүрмийн талаар:

"Илчит- Хутаг” ОНӨААТҮГ нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014.04.02-ны 35 дугаар тогтоолоор дүрмээ батлуулсан боловч үйлдвэрийн газрыг байгуулах тухай шийдвэр гараагүй байна. Дээрх дүрэм баталсан тогтоолоор үйлдвэрийн газрыг байгуулсанд тооцож, улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон зохион байгуулагдсан.  Үйл ажиллагааны чиглэл нь дулааны эрчим хүч үйлдвэрлэл, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах зорилготойгоор байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлийг  2016 оны 04 дүгээр сард авсан байна.

Сумын ИТХ-н тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 тоот тогтоолоор 15 хүнтэйгээр бүтэц орон тоог баталсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ны байдлаар  17 ажилтан цалин авсан байна.

 Түрээсийн гэрээгээр Хүрээ Хутаг ХХК нь ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэх захиралаас бусад бүх ажилтнууд нь "Илчит- Хутаг” ОНӨААТҮГ-аас Хүрээ Хутаг ХХК-д шилжин ажиллаж байна. Одоогийн байдлаар 27 ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Түрээсийн гэрээгээр тусгай зөвшөөрөлгүй “Хүрээ Хутаг” ХХК-д дулаан үйлдвэрлэлийн үйл ажилагааг шилжүүлж өгөхдөө ТУЗ болон сумын ИТХ-аар хэлэлцүүлээгүй 2016 оны 10 сарын 27-ны өдөр сумын Засаг дарга гэрээг баталсан нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлд орсон дараах заалтыг зөрчиж байна. Үүнд 8.5 зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх”, 14.6 барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэхгэсэн заалтуудыг зөрчиж байна. Уг гэрээнд “Эрхэт наран” ХХК хамтран гарын үсэг зурсан боловч дулааны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцоогүй, мөн Булган аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл аваагүй байна. "Илчит- Хутаг” ОНӨААТҮГ-ны захирлаар ажиллаж байсан Б.Ариун-Эрдэнэ “Хүрээ хутаг” ХХК-ийг өөрийн нэр дээр үүсгэн байгуулж түрээсийн гэрээ байгуулж үйл ажиллагааг нь авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-д “Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчилсөн байна.

            ТУЗ-ийн гаргасан шийдвэр:

ТУЗ нь 2016 онд 3 удаа хуралдаж хөрөнгө худалдах, албан тушаалтан томилох, чөлөөлөх, ТУЗ-ыг тамга, тэмдэг, албан бланктай болох зэрэг асуудлуудлыг хэлэлцжээ.

Гүйцэтгэх захирал нь дүрмийн дагуу ТУЗ-өөр оруулж хэлэлцүүлэх ёстой олон асуудлуудыг хэлэлцүүлээгүй өөрөө дур мэдэн хууль тогтоомж болон дүрмийн олон заалтуудыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан байна. Мөн төлөөлөн удирдах зөвлөл нь хууль, дүрмээр олгогдсон эрх, үүргийг хангалтгүй хэрэгжүүлжээ.

            Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгүй ажиллаж байна:

Үйлдвэрийн газрын үндсэн чиглэл, бизнес төлөвлөгөө гаргаж ажиллаагүй байна. Ирээдүйд компаний үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны хамрах хүрээг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө, эдийн засгийн тооцоо судалгаа байхгүй байна.

Сум орон нутгийн хөгжүүлэхэд хамтарч ажиллах, үйл ажиллагааг өргөтгөх төлөвлөгөө байхгүй, зарим айл өрх, үйлчилгээний газруудыг төвлөрсөн дулаан, цэвэр усны шугаманд холбох тооцоо судалгаа хийгээгүй байна.

            Захирлын тушаал, шийдвэр, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт:

Захирлын тушаалаар томилогдсон, хуулийн дагуу ажил үүрэг хэрэгжүүлүүлэхээр даалгасан зарим ажилчдын ажил маш хангалтгүй байна. Нярав, нягтлан бодогчын ажил нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, тайлан тооцоо буруу гаргасан байна. 2015-2016 онд захирал нь Нягтлан бодох бүртгэлийн, ТБОНӨ-ийн, Төсвийн тухай хуулиадаар хүлээсэн эрх, үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна. 

Үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг тухай бүр ТУЗ, ИТХ-аар хэлэлцүүлээгүй байна.

            Үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийн худалдан авалт, үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөлт, хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын байдал:

Илчит Хутаг ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Ариун-эрдэний саналыг хэлэлцээд  Сумын ИТХ-н 2014 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 45 тоот тогтоолоор сумын ЗДТГ-н хөрөнгөнөөс 6 нэр төрлийн 169.2 сая төгрөгний хөрөнгийг шилжүүлэх тогтоол гарч хөрөнгө шилжүүлсэн боловч хөрөнгө хүлээлцсэн акт, тайлан байхгүй.  2015 оны санхүүгийн тайланд дээрхи 2 тогтоолоор ирсэн хөрөнгийг бүрэн тусгаагүй, элэгдэл тодорхойгүй.

2015 оны  08 сард худалдан авалт  хийсэн сэндвичин барилгыг тус орон нутгийн өмчит газрын балансад эргэлтийн хөрөнгөөр бүртгэсэн. 55,5 сая төгрөгөөр 4 ширхэг сендвич байшинг ИТХ-ын зөвшөөрөлгүйгээр худалдаж авсан нь ТБОНӨТХуулийн 77 дугаар зүйлийн   З Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.гэсэн заалтуудыг зөрчиж байна. Мөн үнэлгээний хороо байгууллаагүй, сонгон шалгаруулалтгүй шууд худалдан авсан нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1-д “Бараа ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна” гэсэн заалтыг зөрчиж байна.  

Сумын ИТХ-н тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн  04 тоот тогтоолоор Кама маркийн 28000000/Хорин наяман сая төгрөгний хогны машиныг шилжүүлсэн.

2016 оны үндсэн хөрөнгийн улсын үзлэг тооллогыг зохих журмын дагуу хийгээгүй. Хөрөнгийг тооллогын бүртгэлтэй тулгаж үзэхэд  дансанд тусгаагүй хөрөнгө байна. Коатнейр, блокны машин, шинэ яндан дансанд тусгаагүй.

  Үндсэн хөрөнгийг Сумын ЗДТГ-аас шилжиж ирсэн анхны үнээр орлого аваагүй үнэ бууруулсан тогтоол шийдвэр байхгүй байна. Сумын ИТХ-н тэргүүлэгчдийн 3 удаагийн тогтоолоор нийт 545.2 сая  төгрөгний анхны өртөгтэй үндсэн хөрөнгийг 2015 оны санхүүгийн тайланд 258.4 сая  төгрөгөөр элэгдэл 77.3 сая  төгрөгийг хасч үлдэгдэл өртөг 181.1  төгрөгөөр  бүртгэсэн. 286.8 сая  төгрөгөөр хөрөнгийн үнийг бууруулж бүртгэсэн байна. Хэвийн ашиглагдаж байсан халаалтын БЗУ-100 маркийн 25.0 сая, КПР90-60-6 маркийн 2 ширхэг 119.0 сая төгрөгний зуухыг ашиглалтаас гаргасан. Эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэр байхгүй.

  Сумын төвийн шинэчлэл төслөөс 3 зуух тавьсан гэж байгаа боловч хөрөнгө бэлтгэх тогтоол шийдвэр байхгүй, хөрөнгийг данс бүртгэлд аваагүй байна. Улаанбаатар хотын харьяат Эрхэт наран ХХК-тай Хүрээ Хутаг ХХК-н хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгуулсан боловч гэрээ байхгүй. Зуухны ажиллагаанд үзлэг хийхэд 4 зуухны 1 ажиллаж байна.

2016 оны 11 дүгээр сард налайхаас худалдан авсан тээврийн хөлстэйгээ нийлээд 6880,0 мянган төгрөгийн үнэтэй 120 тн нүүрс чанарын шаардлага хангахгүй байна.

 

            2015 оны санхүүгийн тайланд Аудитын газар, ТУЗ-өөс өгсөн үнэлгээ дүгнэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

            ТУЗ-өөс үнэлгээ дүгнэлт өгөөгүй, үйл ажиллагааны талаар хэлэлцээгүй байна.

Аудитын газраас 2015 оны санхүүгийн тайланд хязгаарлалттай буюу сөрөг зөрчилтэй дүгнэлт өгсөн байна. Зөрчил, дутагдалтай холбогдуулан дараах зөвлөмжийг өгсөн байна. Үүнд: Төсвийн данснаас ажил гүйлгээ гарсан тухай бүр дансны харицааг үнэн зөв бүртгэж ажиллах

Дулаан үйлдвэрлэл болон барилга угсралтын тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллаагаа явуулах

Бараа, ажил үйлчилгээ худалдаж авахдаа ТБОНӨТХууль, ТБОНӨХБАҮХАТХууль болон холбогдох журмыг баримталж ажиллах

Өр төлбөр, авлагыг бүрэн барагдуулах, төсвийн төлөвлөгөө боловсруулан батлуулж ажиллах

Нүүрсний орлого, зарлагыг тухай бүр тайлан тооцоо, бүртгэлд тусгах

Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах зэрэг зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байна.

 

            Ашиг алдагдал, өр, авлагын талаар:

2015 онд 55646,3 мянган төгрөгийн цэвэр ашигтай, 2016 онд 24014,2 мянган төгрөгийн цэвэр ашигтай тайлан гаргажээ.

            2015 оны жилийн эцэст өглөг 50,5 сая төгрөг, авлага 35,4 сая төгрөг, 2016 оны эцэст өглөг 23,6 сая төгрөг, авлага 23,2 сая төгрөг байна. үүнээс татварын өглөг 11,0 сая төгрөг байна.

 

            ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ:

1.    “Хүрээ хутаг” ХХК-тай хууль зөрчиж байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, “Илчит хутаг”ОНӨААТҮГ-т үйл ажиллагааг буцааж олгох

2.    Комисс гаргаж “Хүрээ хутаг” ХХК-тай тооцоо нийлж, орон нутгийн өмчийн хөрөнгийг нэр төрлөөр бүртгэж, бүрэн хүлээж авах

3.    Сумын ИТХ, ЗДТГ, ТУЗ болон хөндлөнгөөс тавих хяналтыг тогтмолжуулж  ажиллуулах, орон нутгийн өмчийн хөрөнгө, мөнгийг үр дүнгүй, аривлан хэмнэлтгүй, ач холбогдолгүй хууль зөрчиж зарцуулж байгаад үнэлэлт дүгнэлт өгч үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллах

4.    Анхан шатны бүртгэл, нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг үнэн зөв, иж бүрэн хөтлөх, нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулж мөрдөж ажиллах

5.    Хууль, дүрмэнд заасны дагуу ТУЗ, ИТХ-аар хэлэлцэх ёстой асуудлуудыг оруулж байх, Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллах

6.    Бүтэц, орон тоог батлахдаа үйлдвэрийн газар ашигтай байхаар төлөвлөж, шаардлагагүй орон тоог хасах, хавсарч гүйцэтгүүлэх

7.    Байгууллагын 3 жилийн хэтийн зорилтыг тодорхойлох

8.    Хөрөнгө оруулалтын болон бизнес төлөвлөгөө боловсруулж ажиллах

9.    Өртөг зардлыг зөв тооцож, үр ашигтай ажиллах эдийн засгийн тооцоо судалгаа, дүн шинэжилгээ хийж, өр, авлагыг барагдуулах, шаардлагагүй зардал гаргахыг таслан зогсоох

 

БУЛГАН АЙМГИЙН ТЭШИГ СУМЫН ОЙН АНГИ” ОНӨААТҮГ

Тэшиг сумын ИТХ-ын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14/03 дугаар тогтоолоор байгуулагдсан байна. Ойн тухай хуульд нийцүүлэн дүрэм баталсан баталсан. Бүтэц орон тоо 2 ажилтантай. Орон нутгийн төсвөөс 7672,2 мянган төгрөгийн цалин, НДШ-ийн зардлыг гаргасан байна.

ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ:

Аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагааг Ойн тухай хууль болон холбогдох хууль журманд нийцүүлж явуулж, төсвөөс татаас авахгүй байх


2017 оны 12 дугаар сарын 01