БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ӨМ.НОМГОН СУМ: Залуучуудын чуулга уулзалт боллоо

2018-01-17

Номгон сумын Залуучуудын чуулга уулзалт 2018.01.17-ний өдөр Номгон сумын төвд зохион байгуулагдаж нийт 90 гаруй залуучууд оролцож сумын Залуучуудын холбооны бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрэлэлээ. 
Залуучуудын чуулганд сумын ИТХ-ын дарга хадагтай Н.Буянхишиг, аймгийн Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Болормаа нар оролцлоо. 
Залуучуудын холбоо нь тэргүүн, дэд тэргүүн, тэргүүлэгчид, хариуцлагын хороо гэсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтож, Номгон сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Б.Адъяабатыг тэргүүнээрээ сонгож, ЗДТГ-ын ГХБХБ хариуцсан мэргэжилтэн Б.Содбилэг дэд тэргүүнээр сонгогдон томилогдлоо. Х.Бат-Эрдэнэ, Ө.Гэрэлмаа, Б.Нямхүү, Г.Цэндоо, Р.Одхүү, Б.Мөнхцолмон, С.Ганжуур, Н.Энхзул, Б.Наранбат, Б.Сүхбаатар  нарын залуучууд  тэргүүлэгчээр сонгогдон Хариуцлагын хорооны даргаар Э.Пүрэв, гишүүдэд Ж.Доржсүрэн, Б.Отгонцэцэг нар томилогдлоо. 
Чуулганды үеэр аймгийн Насан туршийн боловсролын амьдрах ухааны багш Энхцэцэг "Манлайлал ба нөлөөлөл" сэдвээр сургалт хийлээ. Мөн зарим тэргүүний залуучуудыг Монголын Залуучуудын холбооны шагналаар шагнаж урамшууллаа. 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%