БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“В вируст гепатитийн халдварын менежмент” сэдэвт бүсийн сургалт Архангай аймагт амжилттай зохион байгууллаа

2017-12-06

“Элэгний эмгэггүй Архангай ” төслийн хүрээнд АНУ-ын Гилеад Сайнсис компаний зөвлөх, доктор Деннис болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Б.Саруул, Г.Сарангоо, “Омбол” компаний эмч төлөөлөгч Н.Наранзул нар  “В вируст гепатитийн халдварын менежмент” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж, сургалтанд нийт анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын дотрын эмч, лаборант нар, Нэгдсэн эмнэлгийн дотор, халдвартын эмч, лаборант нар болон Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор, халдвартын эмч, лабораторийн эмч нар оролцож, мэдлэгээ дээшлүүллээ.



Тус сургалтын үеэр доктор Деннис болон ХӨСҮТ-ийн зөвлөх эмч нар “Элэгний эмгэггүй Архангай” төслийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн багийн гишүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, Ар-Мөнгөнчагнуур өрхийн эрүүл мэндийн төв, Өндөр-Улаан сумын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай очиж танилцсан.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%