БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн Мал эмнэлэгийн үйл ажиллагаа, багийн Засаг дарга нарын ажлын мэдээллийг сонслоо

2017-12-06

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2017.12.06-ний өдөр 57,14 хувийн ирцтэй хуралдаж Энэрхүйн элч, Тэргүүн зээрд ХХК-ны хувийн мал эмнэлэгийн 2017 оны үйл ажиллагааны тайлан мэдээлэл, Хармагтай, Төхөм, Дэрсэнэ-ус, Эмгэнбулаг, Богт багийн Засаг дарга нарын ажлын талаар мэдээлэл, тулгамдаж байгаа асуудал, өвөлжилтийн талаар мэдээллийг сонслоо. 
ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдээс тайлан мэдээлэлтэй холбоотой тулгамдаж байгаа асуудлын талаар саналыг хүлээн авч, ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарах, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар зөвслөмжийг өглөө. 
Номгон сумын хувийн мал эмнэлэгийн захирал Н.Туяамаа, Б.Билгүүн  нар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 2000 гаруй мал эмнэлэгээс ажлаараа 61,64 дүгээр байранд орсон үзүүлэлттэй, амжилттай сайн ажиллаж байна. 
Дээрх мал эмнэлэгийн хувьд нэн тулгамдаж байгаа асуудал нь малын тоо, нормативт багтсан төсөв нь батлагдаж ирсэн  хэмжээгээрээ, суурь төсвөөрөө, захиалгын дагуу л олгогдох шаардлагатай байна гэдэг зүйлийг онцолж байлаа. 
Багийн дарга нарын хувьд гол тулгамдаж байгаа асуудал сумын хэмжээнд өвс тэжээлийн нөөцтэй байх, ус, худагны асуудал, хаваржилт хүндрэх, хуучин кольцот худгийг сэргээн засварлах шаардалгатай байна гэсэн малчдын өмнө тулгамдаж байгаа асуудлыг танилцууллаа. 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%