ӨМ.НОМГОН СУМ: Өмнөговь аймгийн Засаг даргын А/1221 дүгээр захирамжаар сумдын түншийн холбоог шинэчлэн тогтоожээ.
Аймгийн Засаг даргын Түншийн холбоог шинэчлэн тогтоох тухай А/1221 тоот захирамжийн дагуу Номгон сумтай 9 байгууллага түншилсэн ба түншийн удирдагчаар Мэргэжлийн хяналтын газар, бусад байгууллагуудад Хилийн 0131 дүгээр анги, 4 дүгээр цэцэрлэг, Эрүүл мэндийн газар, Монгол банк, Мобиком, “Говь гурван сайхан” нисэх буудал, “Хөрхийн борзон”ХХК, “Мэндийн говь”ХХК хуваарилагдан хамтран ажиллах болсон байна.