ӨМ.НОМГОН СУМ: Үүрэн телефоны тархалтыг нэмэгдүүлэх ажилд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.
Номгон сумын үүрэн телефоны тархалтыг нэмэгдүүлэх ажилд Өмнөговь аймгаас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус ажлын хүрээнд зарласан тендерт Юнител компани шалгарч ажлаа эхлүүлээд Хармагтай багийн Шивээ хайрханы оройд гарч судалгаа хийсэн байна.