БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

БИНХ-ЫН ДАРГА НАРЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-11-23

“Сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, БИНХ-ын дарга нарыг чадавхжуулах  сургалт”-ыг 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Архангай аймгийн Нутгийн захиргааны ордонд сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, БИНХ-ын дарга нарын дунд амжилттай зохион байгууллаа.

Сургалтын нээлтийн үйл ажиллагааг Нутгийн захиргааны их танхимд зохион байгуулж, төрийн дуулал эгшиглүүлэн аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нээж үг хэллээ.
Сургалтанд нийт 120 суралцагч оролцох ёстойгоос 111 оролцож, ирц 92,5 хувьтай байлаа.

Сургалтаар:

- Нутгийн өөрөө удирдах ёсны тухай –БИНХ /2 цаг/

-  БИНХ-ын тэргүүлэгчид /2 цаг/

- БИНХ-ын хуралдаан /4 цаг/

- БИНХ-ын хуралдааны шийдвэр, хэрэгжилт, тавих хяналт, биелэлт үнэлгээ /2 цаг/

- Нутгийн өөрөө удирдах ёс-иргэдийн оролцоо /3 цаг/

- Багийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх арга зүй /4 цаг/

- Бэлчээрийн менежмент зэрэг олон сонирхолтой хичээлүүдийг зааж, танин мэдэхүйг хөгжүүллээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%