БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаа

2017-11-16


Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдаж дараах 4-н асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
    “Зоорь” дэд хөтөлбөр /2018-2021/батлах тухай
    “Хүлэмж” дэд хөтөлбөр /2018-2021/батлах тухай
    Орон нутгийн өмчийн асуудал
    Шагналд тодорхойлох тухай
Тэргүүлэгчдийн хурлаар дээрх 2 хөтөлбөрийг хэлэлцээд Тэргүүлэгчдээс гаргасан тодорхой саналуудыг тусган, дахин сайжруулаад дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа. Мөн  аймгийн ЗДТГ-ын 10 сая төгрөгийн балансын үнэтэй 30 квт-ийн дизель станцыг 5 сая төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаагаар худалдах, Ховд сумын ЗДТГ-ын хүүхдийн тоглоомын талбай, бохир соруулах автомашиныг Ховд сумын Хүүхдийн цэцэрлэгт балансаас балансад шилжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 107
59 / 55%
15 / 14%
7 / 7%
9 / 8%
14 / 13%
3 / 3%