БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА НАРТ

2017-09-14

ЧИГЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан "Орон нутгийн шилдэг удирдагч" шалгаруулж алдаршуулах ажлыг МНУХ, Хотуудын холбооноос зарласан байна.
-Аймаг, нийслэлийн түвшинд
-Сум, дүүргийн түвшинд
-Хотуудын түвшинд ИТХ-ын дарга, Засаг дарга, хотын захирагч тус бүр нэгийг шалгаруулж"Өргөмжлөл,"Орон нутгийн шилдэг удирдагч" одон гардуулах тул аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын тамгын газраас IX сард нэрээ дэвшүүлж аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоол, нэр дэвшигчдийн тодорхойлолтыг 9 сарын 25-ны  дотор аймгийн ИТХ-ын ажлын албанд  ирүүлнэ үү?
/Дурьдсан хугацаа хэтэрсэн тохиолдолд материалыг хүлээж авахгүй/


 

ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг хүргүүлж байна. Үүнд:

1.    “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 –т “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.  хэмээн заасан байгаа тул энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах.

2.    Сумын ИТХ-ын хуралдаанаар эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэхдээ “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлахдаа өмнөх жилийн биелэлт, тухайн жилийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж дүгнэнэ” гэж заасныг анхаарч ажиллах.

Жич: Энэхүү хуулийн хэрэгжилттэй холбоотой тодруулах асуудал байвал аймгийн ИТХТ-ийн ажлын албаны хууль эрх зүй хариуцсан ажилтан Ц.Зоригтхүүтэй zorigtkhuutsogoo@gmail.com цахим хаяг болон 99011300 утсаар холбогдоно уу.

 

                                      НАРИЙН БИЧГИЙН

ДАРГА                              М.БАТДОРЖ

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%