БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ӨМ.НОМГОН СУМ: Ахмадуудтай уулзлаа

2017-04-26

ИТХ-аас ахмадуудын санал хүсэлтийг сонсох зорилгоор "Өглөөний цай" уулзалтаар ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 
ИТХ-ын дарга Н.Буянхишигийн санаачлагаар ахмадууд сайжруулсан зам дагуух модыг арчилж, сэргээх, усалж ургуулах ажлыг өөрсдийн хүч бололцоогоо дайчлан ажиллахаар боллоо. 
Ахмадууд сум орон нутгийн талаар дараах санал шүүмжлэлийг тавьж байна. Үүнд: 
- Төрийн албан хаагчид өрөөнөсөө гарч иргэдэд хүрч ажилламаар байна. Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байна.
- сумын төвийн нохой муур элбэг болсон, хүүхэд хүн рүү дайрах, хүн хазах явдал гарч байна, энэ талаар ажил зохиох 
- байгаль орчин, эрүүл мэндийн байгууллагаас хөрсний эрүүл ахуйн бохирдлын чиглэлэээр арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна. 
- айл бүр хашаандаа хогийн савтай байх, хогийн савгүй айл өрхөд хяналт хийж, шаардлага тавьж ажиллах зэрэг 
ИТХ-аас байгууллагуудад ахмадуудаас гарсан холбогдох санал, шүүмжлэлийн дагуу ажил арга хэмжээ зохион байгуулах, хийсэн ажлын тайлан мэдээг иргэдэд мэдээлэх чиглэлээр чиглэл өгч ажиллаж байна. 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%