БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн сонгуулийн хороо хуралдлаа

2017-04-21

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 04-р сарын 12-ны өдрийн А/10 тоот тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулсан.

Уг тогтоолоор байгуулагдсан аймгийн Сонгуулийн хороо энэ сарын 20-ны өдөр анхдугаар хурлаа хийж, Сонгуулийн тухай хуулийн 33-р зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу сумдын сонгуулийн хороог хуулийн хугацаанд нь байгууллаа.

Мөн үеэр аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хувиар, мэдээ, мэдээлэл болон бусад зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцлоо.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 107
59 / 55%
15 / 14%
7 / 7%
9 / 8%
14 / 13%
3 / 3%