БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“АМЕРИКИЙН СОЁЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ” НЭЭГДЛЭЭ

2017-04-20

Өнөөдөр аймгийн төв номын санд Америкийн соёл мэдээллийн төвийн нээлт боллоо. Тус төвийн нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй аймгийн удирдлагууд, АНУ-ын элчин сайд Женифер Зимдал бусад албаны хүмүүс, Цогцолбор 2-р сургуулийн Б.Төгсбаяр багштай үлээвэр хөгжмийн хамтлаг, Б.Алтанбилэг багштай 12-г ангийн хамт олон болон Цогцолбор 1, 2-р сургуулийн багш сурагчид оролцлоо.

Сурагчид англи хэлээр мэндчилгээ дэвшүүлж, ая дуугаа өргөн барьсан бол МУУГЗ Э.Цэрэвийн нэрэжит Ойрад ХЖТ-ын уран бүтээлчид язгуур урлагийн тоглолтоо толилууллаа. Өмнө нь Улаанбаатар, Ховд хотод тус төв нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж байсан бол Монгол улсдаа 3 дахь нь болж манай аймагт ийнхүү нээлтээ хийж байна.

Америкийн соёл мэдээллийн төв байгуулагдсанаар:

- Төрөл бүрийн салбар шинэлэх ухааны ном, материал ашиглах

- АНУ-ын сонин, сэтгүүл унших

- “Америкийн тухай ярилцъя” цуврал лекцэд оролцох

- “Кино үдэш” арга хэмжээнд оролцох

- DVC (Digital Video Conference) - д оролцох

- Америкийн тухай DVD, видео кино, зурагтын нэвтрүүлэг үзэх

- Соёлын болон төрөл бүрийн олон нийтийн арга хэмжээндүүдэд хамрагдах

- АНУ-ын тухай мэдээллийг өөрийн сонголтоор үзэж сонирхох

- Англи хэл сурах, үгийн сангаа дээшлүүлэх

- Америкийн тухай мэдлэг олж авах сонирхолтой тоглоом тоглох зэрэг ач холбогдолтой юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 107
59 / 55%
15 / 14%
7 / 7%
9 / 8%
14 / 13%
3 / 3%