БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ӨМ.НОМГОН: "Хүүхдүүдтэй ярилцъя" уулзалт боллоо

2017-04-19

ИХ-ын гишүүн Л.Энхболдын бие төлөөлөгч, философич Бүүвэйхүүгийн Бат-Эрдэнэтэй Номгон сумынхаа ЕБС-ын ахлах ангийн сурагчдыг уулзууллаа. Эрдэм номын хүнд цаг бол алтнаас үнэтэй, хийж бүтээх үйлс нь арвин их байдаг болохоор ээжийдээ ирсэн хэсэгхэн хугацаанаас нь хүүхдүүдтэй хуваалцаж " Хүүхдүүдтэй ярилцъя" уулзалтыг зохион байгуулж, ахлах ангийн 73 хүүхдийг хамрууллаа. 
Б.Бат-Эрдэнэ маань хүүхдүүдэд хүсэл зорилго, мөрөөдөл тэмүүллийнхээ тухай, зорилгодоо хэрхэн хүрэх, хүрч байгаа тухай, энгийн нэгэн малчны хүүхдийн амьдралаас эх орондоо ихийг хийж бүтээсэн иргэн байхыг зорьж яваа үйл хэргийнхээ талаар үнэтэй сайхан лекц уншиж, хүүхдүүдтэй ярилцаж санал бодлыг сонсож, асууж сонирхсон олон асуултанд хариулж, халуун яриа өрнүүллээ. 
Тус уулзалтын дараа сумын ИТХ-аас Өсвөрийн улаан загалмайн гишүүн, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний талаар сургалт хийлээ. 
Уулзалтын үеэр Өмнөговь аймгийн уугуул, хувиараа бизнес эрхлэгч, Д.Оюун хүүхэд багачуудад сэтгэлийн урам зориг, эрч хүч бэлэглэн хүүхдүүдийг амтатны дээжээр дайлж хамтран ажиллаа. Д.Оюундаа ажил үйлс нь үргэлж мөнх өөдөө бадран оргилж байхын ерөөлийг өргөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай. 
Сумын ИТХ, Ажлын алба 2017.04.19.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%