БНСУ-ын Вонжү хотын ИТХ-ын дэд дарга Ким Жи Хон-оор ахлуулсан тус хотын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Вонжү хотын ИТХ-ын төлөөлөгчид болон Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайханаар ахлуулсан төлөөлөгчид болон албан хаагчид оролцов.
Уулзалтаар орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагуудын үйл ажиллагаа, харилцан туршлага солилцох, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэхүү уулзалт нь Монгол Улс, БНСУ-ын орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага судлахад ач холбогдолтой боллоо.
