Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, түүний ажлын алба Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.
Уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалт, цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, Хурлын Зөвлөл болон хороодын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцов.
Талууд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
